Нийгэм мэдээ

20 хүүхэд зодсон гэх 309-р цэцэрлэгийн багшийг ЦЕГ-аас шалгаж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг цахим орчинд түгээд буй. Тодруулбал тус цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхдээ соробан сампингийн багш нь зоддог, толгой руу нь цохидог болохыг удаа дараа хэлсэн байна. Тиймээс эцэг эхчүүд гомдол гаргаж, хяналтын камерын бичлэгийг шүүснээр тус багш хүүхдүүдийн толгой руу цохих, нүүр рүү нь алгадах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргадгийг илрүүлжээ.

Тухайн багшид ямар арга хэмжээ авахыг Нийслэлийн боловсролын ерөнхий газраас тодруулахад "Хэрэг бодитой эсэхийг Боловсролын мэргэжлийн хяналтын хэлтэс, ХГБХХЕГ, ЦЕГ-аас газар дээр нь ажиллаж шалгаж байна" гэв.

Гомдол гаргасан эцэг, эхчүүдийн төлөөлөл "309-р цэцэрлэгт соробан сампингийн сургалт хоёр дахь жилдээ хичээллэж байна. Манай хүүхэд энэ жилээс явж эхэлсэн ч сампиндаа явах дургүй болж, “Багш толгой руу балаар цохидог” гэж хэлсэн. Нэг өдөр хүүхдийн маань толгойд 2-3 хумсны мөр гарсан байхаар нь сампингийн багш, цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзсан. Эрхлэгч нь "Та нар хоорондоо тохироод зохицчих. Хэргийг гадагш гаргах хэрэггүй. Гурван сарын сургалтын төлбөрийг нь буцааж өгье" гэх мэтээр мэдээллийг нуун дарагдуулахыг оролдсон.

Цэцэрлэгийн камерын бичлэгийг үзье гэхэд үзүүлээгүй. Олуулаа шаардлага тавьсаар байгаад үзэхэд нэг багш хүүхдүүдийг хоёр жилийн турш зодсон байсныг илрүүллээ. Хүүхдүүд соробаны багшаасаа их айдаг. Багш нь маш их даалгавар өгсөн байхаар нь “Миний хүү зарим даалгавраа хийхгүй унтчих” гээд унтуултал шөнө дөрвөн цагт сэрээд “Даалгавраа хийхгүй бол багш зодно” гэж хэлсэн" хэмээсэн байна.

Тухайн багш Япон улсад сургууль төгссөн бөгөөд энэ оны 5 сард уг цэцэрлэгт мөн ийм хэрэг гарч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 22, 2023 11:23

Япон багш нарын арга барилаар ажилласан байна. Энэ буруу юу?

Зочин
Зочин
12 сар 22, 2023 14:26
Reply to  Зочин

Buruu mash biruu

Зочин
Зочин
12 сар 22, 2023 14:26
Reply to  Зочин

Buruu mash buruu

Зочин
Зочин
12 сар 22, 2023 12:49
Reply to  Зочин

Буруу л�##�раа

Fukin' awesome
Fukin' awesome
12 сар 22, 2023 14:18
Reply to  Зочин

Улнийханд буруу биш ллраа

Зочин
Зочин
12 сар 22, 2023 12:55

Японд юугаар төгссөн ? Цэцэрлэг сурган хүмүүжүүлэхээр төгссөн үү чиглэл нь чух�##�.

1000
1000
12 сар 22, 2023 13:56

Ажилтныг ажилд авахад хувь хүний суурь хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун маш ЧУХАЛ шүү.

Fukin' awesome
Fukin' awesome
12 сар 22, 2023 14:22
Reply to  1000

Энэ улсад нээих хамаагүээ хөө

1000
1000
12 сар 22, 2023 14:05

Ялангуяа мэргэжлийн онцлогоос ш�##�тга�##�ж үйлчилгээний болон соён гэгээрүүлэх,сурган хүмүүжүүлэх боловсролын с�##�барт /худ�##�дагч, багш, хуульч гм... / хувь хүний харилцаа хандлагыг маш сайн анхаарах хэрэгтэй.

Зочин
Зочин
12 сар 22, 2023 16:59

Бядгүй массынхан хашхираад ч нэмэргүй дээ, томчууд тоох ч үгүй

Эх хүн
Эх хүн
12 сар 22, 2023 17:01

Энэ б�##�ай сампинг заахыг хоригловол таарна, хүүхдүүд үүнээс илүүтэй хоорондоо тоглодог, ярилцдаг, харилцан ойлголцдог, бие биенээ хүндэлдэг, багштайгаа дотно сайхан харьцаа үүсгэдэг байх нь чух�##�. Хүүхэд бүр математикч болох �##�багүй, харин хүн бүр ирээдүйн ээж аавууд болно гэдгийг бүү март. Сорбан сампингийнх ч одоо болоо ш дээ, хүүхдүүдийн тархийг угаахаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин
12 сар 23, 2023 07:43

Тэр яргачин багшийн дипломтой юм бол эрхийг нь хас.

Холбоотой мэдээ

Back to top button