Нийгэм мэдээ

"Улаанбаатар гурил" ХХК-ийн агуулахад гарсан галыг бүрэн унтраахаар 40 орчим хүн ажиллаж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэрийн агуулахад өнөөдөр өглөөний 06:30 цагийн орчимд гал түймэр гарч, галын тархалтыг бүрэн зогсоогоод буй.

Тодруулбал энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Барилгын хийц дээр задаргаа хийж ажиллаж байна. Анх барихдаа төмөр карказ дээр тоосгоор 12-ын хана өрөөд дээр нь шилэн хөвөн тавиад давхар полистрол материалаар дулаалж, сэндвичээр хучсан байна. Дээвэр нь доошоо бараа бүтээгдэхүүнээ дарсан учраас гал сөнөөгчид ханаа дагаад галын тархалтыг зогсоосон. Одоо дарагдаж асаад байгаа хэсэгт техник ашиглан задаргаа хийж, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. 30:30 харьцаатай том барилга учир нэмэлт хүч зайлшгүй шаардлагатай байсан. Нийт 4 ангийн 40 орчим албан хаагч ажиллаж байна. Галын шалтгааныг одоо тогтоох боломжгүй, дараагийн шатанд Цагдаагийн байгууллага тогтооно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button