УБЗАА: Бохирын хоолойнд хувцас, даавуу хийснээс болж хоолой задарсан

Өнгөрсөн шөнө яармагт бохирын шугам бөглөрснөөс болж шугам задарч, бохир урсжээ.
Энэ талаар УБЗАА-наас тодруулахад, "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1,000 гаруй оршин суугчтай Арцат хорооллын бохирын шугам өчигдөр орой 23:00 цагийн үед бөглөрсөн. Ус Сувгийн Удирдах Газрын шуурхай баг бөглөөсийг гаргаж, хэвийн болгосон. Бохирын шугамаас даавуу, хувцас гээд янз бүрийн зүйл гарч ирсэн.
Өмнө нь арванхоёрдугаар сарын 18-нд бохирын шугам бөглөрч марль, гар, нүүрний алчуур, ундааны сав гарч байсан юм.
Хувийн конторууд бохирын шугамын үйлчилгээг авч явахын тулд иргэдээс хураамж авдаг. Гэвч үйлчилгээг дийлэхээ болиод нийслэлээс үнэгүй засаж өгч байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Тэрбээр, орон сууцны иргэд соёлтой амьдарч, бие засах суултуур руу хог, алчуур, даавуу хийхгүй байхыг сануулж байна.
Мөн тухайн хорооллын бохирын шугамаас 1.5 литрийн цэвэр усны сав гарч ирж байсан. Энэ нь баригдаж буй барилгуудын ч хогтой холбоотой байж болзошгүй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орз дайснууд гайнууд гэж цүцү
Орон сууцанд амьдарч үзээгүй, 00 ыгоо хогийн сав гэж боддог гэр хорооллын оркууд тэгнэ ш тээ.
Таглаад хаяхгүй
Зөв ашиглаж сурт�##� нь
баас шээсэндээ байраараа живээд байж байг