Нийгэм мэдээ
С.Оюунчимэгт ₮57 сая цугларч, хиймэл гартай болох боломж бүрдлээ

2022 онд тогонд цохиулсны улмаас хоёр гараа тайруулсан С.Оюунчимэг бүсгүйг хиймэл гартай болгох хандивын аян 5 хоног үргэлжилж, нийт 57,3 сая төгрөг цуглажээ.
Түүний хиймэл гарыг Монгол залуус хийх бөгөөд шаардлагатай материалыг АНУ-аас захиалж авахад 40 сая төгрөг хэрэгтэй байсан аж. Тус мөнгийг өчигдөр хиймэл гар хийх компани руу шилжүүлсэн бөгөөд ойролцоогоор хоёр сарын дараа С.Оюунчимэг хиймэл гартай болно хэмээлээ.
Түүний хандивт Дуучин Нара нэгдэж өөрөөсөө 1 сая төгрөг хандивласнаас гадна цахим сүлжээндээ байршуулж дагагчдаасаа 24.5 сая төгрөг цуглуулж өгчээ. Тиймээс бүсгүй хандиваас илүү гарсан мөнгөнөөсөө 7 сая төгрөгийг дуучин Нарагаар дамжуулан тусламж хэрэгтэй 7 хүнд хандивлахаар болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэл гэж энэ л байхдаа
7 сая төгрөгөө цахилгааны осолд орсон хүмүүст өгөөрэй.
Naraa mundag shuu... iimsrhuu umandaa naraach mundagaldaa....