Нийгэм мэдээ

ОСНААГ-ын 500 ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага хүргүүлнэ

Улаанбаатар хотод өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-17.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 7505-0801. 7505-0802. 7505-0803.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсгийн болон байнгын хороодын хурал болно.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Богд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан “Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гадна талбайд (Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо) Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 9905-3606, 8993-1004.

11.00 цагт: Улаанбаатар дахь Русский Дом (хуучнаар РЦНК)-оос хэвлэлийн бага хурал зарлажээ. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалт, Монголын алтан хоолойтнууд ОХУ-ын нэр хүндтэй олон уралдаанд амжилт үзүүлж буй талаар мэдээлнэ.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд. “Иргэн та ХҮЧ” залуусын санаачилгаас УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсонтой холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулна.

18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button