Н.Дарьсүрэн: Хүйтэн агаар амьсгалах тусам хамарт байгаа вирус цаашилж, хүндэрдэг

Хүүхдийг ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх, ханиад хүрсэн тохиолдолд яаралтай ямар арга хэмжээ авах талаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, хүүхдийн эмч Н.Дарьсүрэнтэй ярилцлаа.
-Эцэг эхчүүд хүүхдээ вирусийн гаралтай ханиад хүрсэн үү, нянгийн гаралтай ханиад туссан уу гэдгийг яаж ялгах вэ?
-Өвчин үүсгэж байгаа үүсгэгч болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ нянгийнх уу, вирусийнх уу гэдгийг энгийн иргэд ялгаж чадахгүй. Нянгийн гаралтай ханиадны хувьд илүү өндөр халуурдаг, хүүхдэд хоруу чанар ихтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийн орчны харилцаа, хөдөлгөөний идэвх суларч, хоолны дуршил буурдаг. Намар хүйтэн сэрүүний улиралд эмнэл зүйн шинж тэмдэг нь нус гоожих, халуурахгүйгээр ханиалгах зэргээр харьцангуй хөнгөн байдаг. Гэхдээ хүүхдийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадамж, онцлогоос шалтгаалж эмнэл зүйн шинж тэмдэг нь хүүхэд болгон дээр өөр өөр илэрдэг. Мөн бүх амьсгалын замын цочмог халдвар үүсгэж байгаа вирусүүдийн эмнэл зүйн шинж тэмдэг нь ойролцоо байдаг. Зарим вирус амьсгалын дээд замыг илүү гэмтээдэг тул хүүхдийн нус гоожих, ханиалгах, хоолой сөөх шинж тэмдэг илэрдэг. Зарим нь хоол боловсруулах замыг гэмтээдэг учир хүүхэд бөөлжиж, суулгадаг. Яг одоо гадуур түгээмэл байгаа вирусийн хувьд дийлэнх нь RS вирус, томуу, антировирус байгаа. RS вирусийн хувьд онцлог нь хүүхэд илүү шуухитнаж амьсгалдаг. Хүүхдийн нас бага байх тусмаа эмнэл зүйн шинж тэмдэг нь хүнд явагддаг. Томууны хувьд А, Б хүрээний томуу аль ал нь их тархаад байгаа. Маш өндөр халуурна. Онцлог нь булчингийн өвдөлт, зовуурь ихтэй тул хүүхдүүд их уйлагнаж, хоолны дуршил нь муудна. Орчны харилцаа суларна. Тэгээд амархан амьсгалын дутагдалд орж, хатгалгаа болох эрсдэлтэй. Ялангуяа энэ жилийнх илүү хүнд, хоруу чанар өндөртэй байгаа. Дээрээс нь давтан хэвтэлт өндөр байгааг эмч нар их хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд эргээд анх туссан томуугаар өвдөхгүй ч өөр хүрээний томуугаар өвчилж байна.
-Хүүхдийг эмч үзээд томуугаар өвдсөн нь батлагдвал л антибиотек ууна-

-Тэгэхээр хүүхдэд яг ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй эмнэлэгт хандах ёстой вэ?
-Зургаан сараас доош сартай хүүхдүүдэд илүү хүнд тусах учир ханиалгах, нус гоожих шинж тэмдэг илрэх л юм бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хандаж, эхний шатны зөвлөгөөгөө авах ёстой. Вирусийн эсрэг өвөрмөц эмийн эмчилгээ бол байхгүй. Зөвхөн томууны хувьд эмчид үзүүлээд томуу гэдэг нь батлагдсан тохиолдолд л осельтамивир авах буюу вирусийн эсрэг эм хэрэглэнэ. Тус эм нь амархан дасалт үүсгэдэг учир дур мэдэн хэрэглэж болохгүй. Зургаан сараас дээш насны хүүхдийн хувьд халууралт буурахгүй, 38.5-аас дээш халуурах л юм бол эрүүл мэндийн байгууллагад хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Анхан шатны өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Мөн дүүргийн эмнэлгүүд болон манай амбулатори ч гэсэн уртасгасан цагаар ажиллаж байгаа. Бүр илүү хүндэрч байгаагийн шинж тэмдэг нь гэвэл хүүхдийн халууралт хоорондын зай ойртох, халуураагүй үедээ хөхөө хөхөхгүй, хоол идэхгүй, юм уухгүй, орчны харьцаа суларч унжийж нурмайх. Тэгсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт үзүүлэх ёстой.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ дур мэдэн антибиотик өгөх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Антибиотик бол вирусийн халдварын үед зохистой эмчилгээ биш. Нэгдүгээрт антибиотик нянг устгадаг болохоос биш вирусийг устгадаггүй. Хоёрдугаарт биед байгаа ашигтай бактерийг давхар устгадаг. Антибиотикийг эмч үзэж байж л өгнө. Бие махбодын дархлаат чадамжид тодорхой үүрэгтэй, биеийн эсэргүүцлийг сайжруулах нөлөөтэй ашигтай бактериудыг антибиотик хэрэглээд устгачихаар хүүхэд нян, вирусийн халдварт илүү өртөмтгий болдог. Нэг хүнд хатгаа тусаад эмнэлэгт хэвтсэн хүүхэд дараагийн удаад илүү хурдан ханиад хүрч, хурдан хүндрэх талтай байдаг. Тиймээс эцэг эхчүүд үүнд маш сайн анхаарах ёстой. Гэрийн нөхцөлд эцэг эхчүүд хүүхдээ яаж эмчлэх вэ гэвэл хүүхдээ сайн унтуулж амруулж, сайн хооллох ёстой. Хүүхэд ханиад хүрсэн ч гэсэн бага багаар хоолыг нь аль болох сайн идүүлэх хэрэгтэй. Түүнээс өмнөх ханиадан дээр энэ эмийг уулгаж байсан гээд дур мэдэн эм өгч ерөөсөө болохгүй. Мөн эмнэлэгт хэвтлээ гэхэд бид нар эдгэрлийн үе рүү нь оруулж өгөхөөс биш бүрэн эдгээж чаддаггүй. Уушгинд үүссэн эмгэг процесс хамгийн багадаа зургаан сарын дараа бүрэн сэргэдэг. Тиймээс эмнэлгээс гарсныхаа дараа эмчийнхээ бичиж өгсөн зөвлөгөөг маш сайн дагах, мөн Д витамин уулгах, вакцинжуулалтдаа хугацаандаа хамрагдах, хүүхдийг сайн унтуулж амраах, сайн хооллож байх хэрэгтэй.
-Хүйтэн агаар амьсгалах тусам хамар дахь вирус цаашаа орж хүндэрдэг-

-Халууралт дотроо цагаан, улаан гэж хоёр төрөл байдаг тухай ярьсан. Үүнийг та дэлгэрүүлж тайлбарлавал?
-Улаан буюу халуун халууралт гэдэг нь хацар ам нь улайгаад, биед хүрэхээр хав халуун болсон байдаг халууралт. Зарим хүүхдийн хувьд хөл гар нь цэл хүйтэн хэрнээ халууныг нь үзэхээр 39, 40 хэм хүрчихсэн байдгийг цагаан буюу хүйтэн халууралт гэж нэрлэдэг. Хүйтэн халууралтын хувьд нэлээд хүнд хэлбэрийг илэрхийлдэг учир яаралтай эмнэлэгт хандах ёстой. Эмнэлэг явах юм чинь гээд хүүхдэдээ халуун бууруулах эмийг нь уулгаагүйгээс болоод хүүхэд нь 40 хэмийн халуунтай, яг татахын өмнөх байдалтай ирсэн тохиолдол гарсан. Хүүхэд болгон халууралтын өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Зарим хүүхэд бага халууралт дээр татдаг. Зарим нь 40 хэм хүртэл халуурчхаад зүгээр байдаг. Гэхдээ хүүхэд 38.5-аас дээш халуурсан л бол халуун буулгах эмийг нь заавал уулгах ёстой. Тэрнээс доош бол аль болох шингэн зүйл сайн уулгах, халууныг нь гадагшлуулахын тулд хувцсыг нь нимгэлэх, суга цавь нимгэн арьстай газрыг нь бүлээн алчуураар арчих зэргээр механик аргаар арга хэмжээ авах хэрэгтэй. Татдаг өвчинтэй хүүхэд л биш бол 37-38.5 хэм хүртэл халууруулах нь хэвийн. Учир нь хүүхдэд халуурахдаа тухайн вирусийнхээ эсрэг тэмцэж, санамжийн эс үүсгэж байдаг тул дахиад тухайн вирусээр халдварлахад дархлаатай болсон байдаг.

-Хүүхэд өвөл ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлж болох хамгийн сайн аргууд юу вэ?
-Монголчууд нар, салхи, агаараар хүүхдээ чийрэгжүүлнэ гэж ярьдаг. Тэгэхээр зуны улиралд хүүхдээ агаарт сайн гаргаж, наранд сайн шарж байх хэрэгтэй. Намрын улиралд зургаан сараас тав хүртэлх насны хүүхдүүдэд томууны вакцин хийдэг. Тэр вакцинжуулалтад хамруулсан байх ёстой. Вакцин хийлгэчхээд ханиад хүрээд байна гэж ярьдаг. Мэдээж ханиад хүрнэ. Гэхдээ хүнд өвдөх, уушгины хатгаа болж хүндрэхээс сэргийлнэ. Жишээ нь нэг нь вакцин хийлгэсэн, нэг нь хийлгээгүй нэг айлын хоёр хүүхэд ханиад хүрэхэд вакцин хийлгэсэн нь илүү хурдан эдгэдэг. Мөн хүйтэн сэрүүний улиралд хүүхдээ тохируулж дулаан хувцаслах хэрэгтэй. Нимгэн хувцаслаж дааруулахаас гадна хэт дулаалаад халууцахаар нь тайлж жиндүүлж дааруулаад байдаг. Маск сайн зүүх хэрэгтэй. Хүйтэн агаар амьсгалах тусам хүүхдийн хамарт байгаа вирус цаашаа орчихдог. Анатомийн онцлогоороо хүүхдийн хамрын хөндий, дайвар хөндийнүүд жижигхэн байдаг учир агаар бүлээцэж орж чаддаггүй. Тиймээс хүүхэд хүйтэн агаараас болж амархан амьсгалын замын халдварт өвчнөөр хүндрэх эрсдэлтэй. Түүнээс гадна эцэг эхчүүд ч бас гадуур явахдаа маскаа зүүж, ковидын үед дэглэм барьдаг байсан шигээ гаднаас орж ирэхдээ гараад сайн угааж, хамар амаа зайлах ёстой. Насанд хүрэгчид бид өөрсдөө ханиад томуугаар хүнд өвддөггүй ч гэсэн хүүхдэдээ халдаадаг.
ВИДЕО:
Ц.Энхжаргал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой сайн сэтгэлтэй эмч шүү хүүхдүүдээ олон үзүүлж байсан. Ажлын амжилт хүсье эмчдээ
Энэ эрүүл мэндийн холбогдолтой шийдлүүд яг хүндээрээ туссан оновчтой зүйл юу ч �##�гаа дандаа нэг бүтэхгүй шийдвэрүүд байх юм аа. Арга үгүй байх�##�даа дандаа нэг бизнес энэ тэрийн хүмүүс эн төрөөр байх юм чинь бид энэ эрүүл мэндийн асуудлаа эрүүл мэндийн с�##�барын хүнийг л гаргаж байж ямар ч асуул�##�гүй болно.
Энэ эрүүл мэндийн холбогдолтой шийдлүүд яг хүндээрээ туссан оновчтой зүйл юу ч �##�гаа дандаа нэг бүтэхгүй шийдвэрүүд байх юм аа. Арга үгүй байх�##�даа дандаа нэг бизнес энэ тэрийн хүмүүс эн төрөөр байх юм чинь бид энэ эрүүл мэндийн асуудлаа эрүүл мэндийн с�##�барын хүнийг л гаргаж байж ямар ч асуул�##�гүй болно.
Монгол улсын эрүүл мэндийн стандарт бол юу ч биш дэлхийдээ харьцуулагдах хэмжээнд биш бид энэ асуудлаа шийдэхийн тулд эрүүл мэндийн с�##�барын хүнээ гаргаж ирэх хэрэгтэй
- Бидэнд ханиад томуу газар авлаа бүгд тусчийн элэгний өвчин одоо газар авлаа одоо ингээд бид өвчлөөд байхуу бидэнд зүгээр энэ өвчин зовлонгоос с�##�гаж чадах эрүүл мэндийн с�##�барын бодлого ярьсан хүн хэрэгтэй байна.
Эрүүл мэндийн с�##�барын хүнээ төрд гарг�##�даа одоогийн төр засгийн газар эрүүл мэндийн т�##� дээр юу ч чадахгүй байна арггүйшд дан бизнес намааны хүмүүс эрүүл мэндийн с�##�барын хүн нэг ч байхгүй
Бидэнд ханиад томуу газар авлаа бүгд тусчийн элэгний өвчин одоо газар авлаа одоо ингээд бид өвчлөөд байхуу бидэнд зүгээр энэ өвчин зовлонгоос с�##�гаж чадах эрүүл мэндийн с�##�барын бодлого ярьсан хүн хэрэгтэй байна
с�##�бар
Маш олон өвчин нэмэгдлээ хүмүүс з�##�уугаар вирус хавдар ханиад томуу маш олноороо тусаж байна эрүүл мэндийн с�##�барын хүнээ улс төрд оруул�##�даа. Эрүүл мэндийн с�##�барын хүнээ улс төрд оруулж байж энэ бүх асуудлаа шийдэхгүй бол болохгүйн ээ. Эдгээр өвчний асуудлыг с�##�барынх нь юмаа хийж мэддэг хүнээр удирдуулан хийлгэхгүй юм бол энэ мэт өвчний асууд�##� биднээс хэзээ ч арилахгүй
Эрүүл мэндийн с�##�барын хүнийг л төрд гаргах маш их шаардлагатай байна. Олон улсад бол чух�##� с�##�бар болгоныхоо мэргэжилтнүүд л улс төрд орж тухайн асуудлыг шийддэг яг түүнтэй ижлээр өвчлөлийн асуудлыг эрүүл мэндийн с�##�барын хүн л шийднэ. Энэ бөхчүүд бмзнесмэн урлаг дундаас гарсан гишүүд энийг шийдэж чадахгүй бидэнд эрүүл мэндийн с�##�барын хүнийг л гаргаж улс төрд оруулах шаардлагатай байна.
Гадуур дүүрэн өвчлөл бид нар зүгээр эрүүл мэндийн с�##�барын нарийн мэргэжлийн хүнийг төрд гаргая аа одоо байгаа бүх улс төрчид дандаа мөнгөний төлөө байна. Цаашдаа бид ийм их өвчлөлдөө баригдмааргүй байв�##� эрүүл мэндийн с�##�барын нарын мэргэжлийн хүнийг төрд гаргаж ирмээр байна аа
Gaduur düüren övchlöl bid nar zügeer erüül mendiin salbaryn nariin mergejliin khüniig törd gargaya aa odoo baigaa bükh uls törchid dandaa möngönii tölöö bid iim ikh övchlöldöö barigdmaargüi baival erüül mendiin salbaryn naryn mergejliin khüniig törd gargaj ir yaa
Бид энэ төрийг нарийн мэргэжлийн хүмүүсээр дүүргэж байж л бүх асуудлууд арил наа эрүүл мэндийн с�##�барын хүнийн төрд гаргах хот төлөвлөлтийн мэргэжлийн хүнийн гаргах гэх мэт
Гадуур дүүрэн өвчлөл бид нар зүгээр эрүүл мэндийн с�##�барын нарийн мэргэжлийн хүнийu төрд гаргая аа одоо байгаа бүх улс төрчид дандаа мөнгөний төлөө бид ийм их өвчлөлдөө баригдмааргүй байв�##� эрүүл мэндийн с�##�барын нарын мэргэжлийн хүнийг төрд гаргаж ир яа
Gaduur duuren ovchlolbid nar zugeer eruul mendiin salbariin nariin mergejliin huniig tord gargayaa odooo baigaa nuh uls torchid dandaa mongonii toloo bid iim ih ovchloldoo barigdmaargui eruul mendii sakbariin nariin mergejliin huniig tord gargayaa
Bid ene töriig naryn mergejliin khümüüseer damjuulan bükh asuudlyg shiidej, erüül mendiin salbaryn khünii gargakh khot tölövlöltiin mergejliin khünii gargakh gekh met asuudlyg shiidej chadna.
Ene met mash olon övchnüüd ulsaar düüren baina khoyoryn khoorond bodlogo ashiglakh khereggüi uls törchdiin orond erüül mendiin salbaryn khünee ulsyn ikh khurald oruultsgaakh kheregtei.
Ter zasag töröös töriin bodlogoor erüül mendiin asuudald ankhaarval bid iim övchin tusakhgüi baij bolno. erüül mendiin salbaryn khünii uls törd oruulaad baina
Mongol ulsyn erüül mendiin salbaryn togtoltsoog olj avakh yumgüi zügeer l ene talyn salbaryn mergejliin khün garch irj magadgüi udirdana
Emneleg övchin zovlongoosoo saliya gej erüül mendiin salbaryn khündee ner devshüülekh kheregtei baina. Biznyesiin erüül mendiin salbaryn khünee erüül mendiin said bolgovol ene bükh khaniad tomuu arilsan daa.