Нийгэм мэдээ
Шинэ автобус Ханын материал, Офицер, ТЭЦ-3, Улаанхуаран чиглэлд явж байна

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас энэ онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 35 автобусыг оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн билээ.
Тодруулбал шинэ автобуснууд Ч:32Б Офицеруудын ордон-ТЭЦ3, Ч:50 Улаанхуаран-ТЭЦ3, Ч:59 Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлд зорчиж байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлыг хийгдэж байгаа бөгөөд дахин 300 шинэ автобусыг ирэх хоёрдугаар сарын 01-ний өдөрт багтаан оруулж ирэхээр төлөвлөөд буй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соёлтой боловсон зорчиж, гамтай цэвэрхэн эдлээрэй хүмүүс ээ!!!.
Оркууд 1 чихээр оруулаад нөгөө чихээр гаргана
БАЯРЛАЛАА , ӨНӨӨДӨР СУУЛАА МАШ САЙХАН ТОХЬ ТУХТАЙ АВТОБУС БАЙНАА.ГАМ ХАЙРТАЙ Л ЭДЛЭХСЭН ДЭЭ ХҮМҮҮС МИНЬ ...
Өмнөх автобусаа бодвол арай дээр бна лэ. Одоо хувь, улсын гэлтгүй бүгдийн нь солих хэрэгтэй байна даа!
Шинэ автобуснаасаа ч42-т явуулаад өгөөчээ.
Шар хад их ачаалалтай
74.49 чиглэлд ядахдаа гайгүй автобус явуулаач ээ.6.буудал явах 2цаг явж бна.дээр нь муу учраас дээш өгсөх замд явахгүй юм.утаа их хаях юм.суудал нь унасан.сандалын бүрээс бохир.жолооч үргэлж гар утсаар яриастай арайл дэндүү салж унах шахуу явах юм.анхааралдаа аваад арай дөнгүүр юм явуулаач ээ.дэндүү олон автобус явах монёл чиглэлд багасгаж 74 цагаан даваа вокзал явах чиглэлийг унага нэмээчээ 4ш явах юм хүлээлт бараг 30 минут анхаарал хандуулж цэвэрхэн гайгүй бнаа явуулж өгөөч хотын мэр минь
Хо5 Налайхад явуулах санал байна
Шархадын чиглэлд явуулаачээ!!
Сайн байна уу Ч:36 буюу Гачуурт чиглэлд наад гайгүй автобуснаасаа явуулаачээ Арай дэндүү хөлдүү ямбий автобусанцар явуулах юм
Шинэ автобусандаа соёлтой суугаарайдаа.Хуучин улаан автобусныхаа гадна талыг автобус баазууд угаагаачээ
Хойноос нь болон хажуу талаас нь харахад бараг нь өнгө нь мэдэгдэхгүй болчихож.Автобус баазын инженер мастер механикууд нь юу харж байдаг байнаа