Top StoriesНийгэм мэдээНийгэм ярилцлага

Ц.Мөнхболд: "Хадын оройгоор" дуу олон хүний сүнстэй, А.Хишигдалай уучлалт гуйх хэрэгтэй

Буриад ардын дуу "Хадын оройгоор" дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар "Тамгагүй төр" жүжгийн багийн шинэ жилийн баяраар дуулсан нь олон хүний, тэр дундаа буриад зоны шүүмжлэлд өртөж байна. Бид энэ талаар буриад судлаач болон дуучин Ц.Мөнхболдоос тодруулж асуулаа.

-МУУГЗ Г.Батцэрэн: Баяр ёслолын үеэр тайзан дээр дуулж байгаа юм шиг байдалтай дуулах дуу биш-

МУУГЗ, Буриад улсын УГЗ, доктор профессор Г.Батцэрэн "Хадын оройгоор" дуугаар докторын диссертацийн ажил хийж байжээ. Түүнээс дуучин А.Хишигдалай, Гинжин нарын шинэчилж дуулсныг сонсоод төрсөн сэтгэгдлийг нь асуухад "Тэгж дуулах ёсгүй дуу. Энэ дуу бол 1933 оны Лхүмбийн хэргийн дараа 1936 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд дуулагдаж байсан дуу. Айл гэрийн бүх л эрэгтэй хүнийг хойноос оргож ирлээ гэх шалтгаар баривчилсан. Дууг дуулахдаа юуны тухай, ямар агуулгатай дуу болох, яаж дуулбал болох уу гээд судалгаа хийж дуулах ёстой. А.Хишигдалай шиг ийм хувцас өмсчхөөд баясаж байгаа аятай дуулж болохгүй. Тэр байтугай найран дээр ч дуулах ёсгүй, хэлмэгдүүлэлтийн үеийн түүхэн гунигийн дуу. Тиймээс дуулахаасаа өмнө судалгаа хийж, үг хэллэгээ хүртэл бодох хэрэгтэй. Дуулсныг нь сонсоход үгийг нь хүртэл буруу дуулсан байна. Ерөнхийдөө аялгуу нь байгаа ч хэллэгүүд нь буруу байсан. Баяр ёслолын үеэр тайзан дээр дуулж байгаа юм шиг байдалтай дуулах дуу биш. Тайзан дээр дуулбал гунигийн байдалтай л дуулагдах дуу. Ц.Мөнхболдын дуулсныг зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Ц.Мөнхболд бол өөрөө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын буриад хүн учир маш сайхан зөв дуулсан. Түүн шиг л дуулахгүй бол хоёрын хооронд үндэстэн, ястны дууг тэгж дуулж ерөөсөө болохгүй.

Мэдэхгүй хүмүүс яг энэ хэлбэрээр нь буруу зөрүү сураад цаашаа дамжина. Миний хувьд бол нэлээд эмзэглэж байна. Ингэж болохгүй гэж хэлмээр байна.

Үгний хуваарилалт, нугалаануудыг алдагдуулсан. Мэддэг хүнээс нь асууж судалж, өөрөө сайн сурч байж дуулах хэрэгтэй байгаа юм. Өмссөн хувцас хунар нь хүртэл тэр олон буриад хүнийг доромжилж байгаа юм шиг л харагдаж байна. Тэгж болохгүй. Ер нь цаашдаа уран бүтээлч хүмүүс, ялангуяа залуу уран бүтээлчид анхаарах хэрэгтэй. Түүхэн дууг дуулахдаа түүхийг нь сайн судалж байж дуулах хэрэгтэй.

Авга эгчийг минь бага байхад 1936 онд энэ дуу гарсан гэж ярьдаг. Тэгэхээр ойролцоогоор 1935 оны үед гарсан байж таарна. Чухам Хэнтийд гарсан уу, Дорнодод гарсан уу гэдэг нь тодорхойгүй. Ая зохиогч нь мөн тодорхойгүй.

Насанд хүрсэн эрчүүдийг бүгдийг нь хамж аваад ихэнхийг нь цаазалж, заримыг нь 10 жил хорьж байсан түүхтэй. 10 жил хоригдоод гарсан хүмүүс л нутаг буцаж байсан. Цагаатгалын хуулиар гарсан тухай Тагнуулын газрын баримтууд нь байдаг. Хөгшин аав, нагац аав маань олон тооны малтай байсныг бүгдийг нь хурааж авчхаад нэг ч хөрөнгө хурааж аваагүй гэсэн бичиг байдаг. Тагнуулын газрын тэр бичиг нь одоо ч надад байгаа. Энэ бол их эмзэг сэдэв. 1933 онд Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Лхүмбийн хэргээр зохиомол хэрэг үүсгэж хойноос ирсэн буриадуудыг бүгдийг нь баривчилсан. Дараа нь 1937 онд Гэндэнгийн хэргээр Оросоос зугтан гарч ирлээ гэж буриадуудыг дахиж баривчилсан. Гашуун сургамжтай дуу тул хамаагүй дуулж болохгүй" хэмээв.

-Ш.Балжид: "Хадын оройгоор" дууг буриадууд их болгоомжилж дуулдаг-

Дорнод аймгийн Дашбалбар суманд 22 жил Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гараад буй Ш.Балжид гуайгаас сэтгэгдлийг нь асуухад "Хадын оройгоор дуу бол буриад түмний их болгоомжилж дуулдаг, олон жил дуулагдаж байгаа түүхэн дуу. Яаж мартагдахав. Гэтэл дэндүү муухай дуулж буриад хүнийг доромжилсонд нь маш эмзэг байна. Олон хүний сэтгэлд сэв хийж, дургүйг нь хүргэсэн их муухай юм болсон. Санаатай хийсэн зүйл биш л байх л даа. Аятайхан уран бүтээл байна гэж бодоод л дуулсан байх. Гэхдээ л эмэгтэй дуучны өмсөж зүүсэн хувцас зэрэг нь буриад түмний дургүйг маш их хүргэсэн тул уучлалт гуйх байх гэж бодож байна".

-МУСТА Ц.Мөнхболд: Дуу дуулдаг дуучин байхдаа гол нь биш дууг мэдэрдэг дуучин байх хэрэгтэй-

"Хадын оройгоор"дууг Буриад улсын гавьяат жүжигчин , МУСТА Ц.Мөнхболд анх 2008 онд дуулж олны хүртээл болгосон. Мөн тэрбээр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт дуулж, олны хүртээл болгосон билээ.

Түүнээс сэтгэгдлийг нь асуухад "СУИС-ийг дүүргэсэн, дуулах хэв маягаа олсон хүүхэд түүхэн дуугаар тэгж оролдож, үглэсэн нь зохисгүй үйлдэл. Тухайн хэлмэгдүүлэлтийн үед олон хүнийг, жирэмсэн эмэгтэйн амийг хүртэл хөнөөж байсан. Буриад эмэгтэйчүүд хонь муулах эр хүнгүй болж, монгол хүнд хадаг бариад хонь муулж өгөөч гэж гуйдаг байсан түүх ч бий.

Түүхэн дууг хип хоп, хайр сэтгэлийн дуу болгож дуулах нь зохисгүй зүйл байгаа юм. Надад заргалдвал заргалдах юм байна. Даанч тийм сонирхол алга. Залуу хүүхэд гэж бодоод дуугүй байя. Гэхдээ юм гэдэг учиртай байдаг. Ард түмэн, үндэстэн ястан гэдэг чинь үүх түүхийнхээ төлөө заавал өмөлздөг. Тэрийг бас бодолцох л ёстой байсан. Ямар хүмүүс нь ярьж энэ дууг заавал энэ хоёроор дуулуулсан байгаа юм.

Яг үнэнийг хэлэхэд би дотроо бол буриадын ард түмнийхээ өмнөөс харамсаж байна. Ямарваа нэг юманд учир жанцан, түүх соёл, өв уламжлалыг нь хадгалах гэж юм байх ёстой л гэж боддог. Би өөрөө энэ дууг анх 2008 онд цомогтоо оруулж дуулахдаа мартахын учиргүй дуу мартагдах гээд байна, энэ дууг үлдээх ёстой гэдэг утгаар буриадынхаа ард түмнээс уучлал гуйж байгаад дуулж байсан.

Б.Лхагвасүрэн гуай миний дуулсныг сонсоод анх надтай уулзаж байсан. Дараа нь "Hero" Баатар энэ түүхэн дууг хадгалж үлдээмээр байна гэсэн санал тавиад "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт дуулж байсан.

Дуу дуулдаг дуучин байхдаа гол нь биш дууг мэдэрдэг дуучин байх хэрэгтэй. Буриадын ард түмэн урын сандаа маш олон төрөл жанрын олон дуутай ард түмэн. Мэдээж дуулж болно. Олон хүнд хүргэж, таниулж л байвал сайн хэрэг. Гэхдээ ийм жанрт оруулах нь бол таалагдаагүй.

Буриад үндэстэн ястан бол монголын нэг л хугархай. Хорхой хүртэл нуруунд нь хүрэхэд атиралддагтай л ижил. Маш олон хүн дургүйцэж над руу ярьж байна. А.Хишигдалай цаашид олон сайхан дуу дуулаад явах залуу хүний хувьд сэтгэл байвал уучлалт гуйвал сайн л байна гэж бодож байна.

Дөрвөд, Торгууд, Монгол ч байсан бүгд л ардаа язгуур урлаг, ардын дуутай. Түүхэн утга учиртай дууг түүхэн хэвээр нь л байлгах учиртай. Тэгж байж бидний урын сан хадгалагдаж, улам батжин бэхэжнэ.

"Хадын оройгоор" дуу бол бидний дуулахаас ч айдаг, дуулвал хамаг зовлон маань эргээд ирчих болов уу гэж эмээдэг, шөнө орой, найр наадамд дуулахаас хориглодог хориотой дуу. Би энэ дууны аялгуу сайхантайд нь болж дуулаагүй. Хамгийн гол нь мартах учиргүй дуу гэдэг утгаар нь дуулсан. Нэг бодлын олон хүний сүнстэй дуу. "Гоолингоо" дууг дуулсан хүн болгон зовдог байсантай л адил дуу" гэлээ.

Хадын оройгоор

Хадын оройгоор харахадам

Харанхы манан соо наран байна

Хайртай гансаяа hанахадам

Харалсахын аргагүй холо байна

Уулын оройгоор харахадам

Уняартай манан соо наран байна

Ушарhан гансаяа hанахадам

Уулзахын аргагүй холо байна

Шэлын оройгоор харахадам

Сэнхирхэн манан соо наран байна

Сэдьхэлтэй гансаяа hанахадам

Сэнгэхийн аргагүй холо байна...

-Гинжин: "Хадын оройгоор" дууны түүхийг мэднэ, миний өвөө буриад хүн хэлмэгдүүлэлтээр амиа алдсан-

Бид "Хадын оройгоор" дууг шинэчилсэн хувилбараар дуулсан дуучин А.Хишигдалайгаас мэдээлэл авъя гэхэд "Боломжгүй" гэж хариулсан юм. Харин реппер Г.Гарьд /Гинжин/-аас тодруулахад "Энэ дууг "Тамгагүй төр" шинэ жилийн тусгай дугаартаа зориулж дуулуулсан. Миний хувьд хар бараан түүх өгүүлсэн бүтээл гэдгийг нь мэдэж байсан учраас эсрэгээрээ амь насаа алдаагүй, эргэж уулзах боломжтой байдлаар үгээ бичсэн. Миний ээж буриад, өвөө минь ч гэсэн хэлмэгдүүлэлтийн үед амь насаа алдсан. Ер нь бол хүн бүхэнд юм бүхэн таалагдах албагүй. Яг үнэндээ бид хоёр руу дайрч байгаа 100 мянган хүний 95 мянга нь "Хадын оройгоор" дууг огт мэдэхгүй, одоо л мэдэж авч байгаа байх" гэлээ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
93 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоогийн з�##�уучууд дуу дуулна гэж этник хэлбэрт оруулж байгаа нь энэ гэж ая данг �##�дагдуулж ямарч сонсголонгүй болгон зохион дуулж байгаад харам�####�г даа. Хайран сайхан 20-р зууны сэтгэлд хоногшсон дуунууд.

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Их айхтар дуу санагддаг, ТЭР ЧИГЭЭРЭЭ УЙ ГАШУУ, ХАГАЦАЛ, ЗОВНИЛ. Зарим дууг аялгууг нь ч, үгийг нь ч өөрчлөх, хувиргах хэрэггүй, ЁСГҮЙ, ШААРДЛАГАГҮЙ, НЭГ ТИЙМ АМИНТАЙ, ОЮУТАЙ, ШҮНШИГТЭЙ ДУУ ГЭЖ БАЙДАГ. АЛЬ Ч ЯАР Ч УЛСЫН ДУУНУУД ДУНД, ДУУНУУД ДОТОР БИЙ БУЙ БАЙДАГ. ЮУГ НЬ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ, ЮУ ӨМСӨЖ ЗҮҮЖ ДУУЛАХАА ХҮРТЭЛ ТААРУУЛЖ ТОХИРУУЛЖ ДУУЛДАГ. Энд өгүүлээд буй дууг хар нялхаасааа мэднэ, Тийн мэддэг ч, мэднэ ч гэлээ ЭНЭ ДУУГ МАШ ХОВОР, БҮР ТУЙЛЫН ХОВОР ДУУЛЖ, ДУУЛАГДАЖ БАЙХЫГ БАС МЭДНЭ. ИЙН ДУУЛАХДАА ХҮМҮҮС Л ХААЯА НЭГ ДУУЛЖ БАЙНУУ ГЭХЭЭС, ТАЙЗНААС, КОНЦЕРТООР ДУУЛЖ, ДУУЛАГДАЖ БАЙХЫГ ЕРӨӨСӨӨ САНАХГҮЙ БАЙНА. ТИЙН ДУУЛЖ ДУУЛАГДАЖ БАЙГААГҮЙ. Жич: Хишигд�##�ай гэх тэр эмэгтэй дуучин нь ***боломжгүй*** гэсэн нь ч, хамт дуулсан гэх этрхүү эрэгтэй дуучин Гинжин гэх этээдийн ярьж хэлж буй байгаа нь "б�##�мад" "хачин" л сэтгэгдэл төрүүллээ.

Зочин
Зочин

Үсний найран дээр үхэл хагац�##� дуулв�##� юу болох вэ яг тэрэнтэй утга ижил үйл явд�##� л болчихоод байна шүү

Зочин
Зочин

Буриад дуу дууллаа. Буриадуудад та�##�агдахаар дуулж чадсангүй. Хишигд�##�ай болон дууг хийсэн уран бүтээлчид өөрсөддөө дүгнэлт хийх ёстой.

Зочин
Зочин

Ene balai huuhen duunihaa utga uchrig oilgoj duulj bmaar nutsgelj aaliguitehin uvchin tussan hodooni balai ork uuchlalt gui

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ккк нээрээ л хөдөөний хүүхнүүд орк маягаар а�##�ьгүйтнээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

yg vnende naa ta hediin ork gd bga cn soylgui uhaangui xvniig l xldishde pzdmn elii atsnud bxima

Зочин
Зочин

Гинжин гэж гахайн бөлдөг юмаа

Батчулуун
Батчулуун

Намайг багад хөгшин эжий минь ээ дууг дуулахаараа уйлчихдаг сан. Хэлмэгдсэн эр нөхрүүдээ санаж зохиосон дуу юм билээ. 1990 оноос өмнө төрсөн бүх буриад хүн энэ дууг сонсохоороо зүрх нь өмөрдөг

Зочин
Зочин

Ц.Мөнхболд энэ дууг үнэхээр гайхамшигтай дуулсан. Маш хүндэтгэлтэй хандах ёстой.

ган
ган

Ам нь анг�##�заж орилхоос биш тархиа ажиллуулж дуулах дуугаа сонгох судлах ойлголт муу байгаагаас ийм хэл амгарч байгаа нь энэ. Жүжигчин Алтаншагай сарлаг унасан буриадын дүрд орж дуу дуулах аядаад маш том сургамж аваад тэг үнэлгээтэй с�##�сан. Юм ойлгодог хүмүүст бол дуу гэдэг маш том өгүүлэмж байдаг. Сур�##�цах хэрэгтэй.

Зочин
Зочин

Толгой муутай, �######� хөхөө гаргав�##� гоё харагдана гэж боддог тэнэг тахиануудын нэгээс ийм л юм гарнашт

хүннү
хүннү

Ер нь з�##�уу уран бүтээлчид үүнийг анхаарах ёстой. Орчин үеийн хэв маягт оруулж байна гээд урлагаа “�##�ж” болохгүй. Хишигд�##�айн хувь дуугаа буруу сонгосон. Тиймээс маш муу дуулсан, түүнээс ийм муу хоолой гарна гэж бодоогүй. Дуучны байгаа байд�##� бүүр ч авах юмгүй. С�##�таа саамаа гаргасан, үс гэзгээ сэгсийлгээд жинхэн �########� дүрийг үзүүлсэн. Эр нөхрийг нь бариад явчхаар хөөрөн баясаж яахаас ч буцахгүй с�##�таганаж байгаа эмийн дүрийг л гаргасан байсан. Ийм дүрийг бүтээж болно л доо. Гэхдээ энэ дуунд болохгүй. Гинжингийн эмээ нь “өвөөг чинь бариад явчхаар эмээ нь с�##�тгагадаг байсан” гэж хэлээгүй л байлтай. Чи бол сайн уран бүтээлч гэхдээ энэ удаад том �##�дсан. Эмээгээ доромжилсон.

Зочин
Зочин

Urlagiin surguulii bagsh nar taaruuhan bnaa iim emzeg duu bdg gej zaaj ugch bhgui bol ingeed yarihaar chine yu yasan shine jileer duulah vee ! l yum bn shde medehgui duuchidiin buruu gehed hetsuu ldee er ni bol hamaagui duulah duu ogt bish yum bnaa

Зочин
Зочин

Хишигд�##�ай гэж муужгайны үтрээ

Зочин
Зочин

Сэрэвгэр хадны зэрэглээ гээд гоё монгол дуу байдаг даа. Тэр дууг л дуулчихгүй дээ!

Зочин
Зочин

Одоогийн хэдэн дуучин хуурчин жүжигчин мэтүүд ч хоосон толгойтой, үүх түүх бол түй ч мэдэхгүй хэдэн савсагануур гарууд шүү дээ

Oogii
Oogii

Shaal teneg uma sudalj duulahgui uuriinhuu huduunii duu gj bodsiinmuu ...

Зочин
Зочин

Гинжинд: дууг яаж ч гуйвуулж дуулсан болно гэхдээ энэ дуу Буриад түмний оюуны өмч учраас зөвшөөрөл авч дуулах ёстой

Die
Die

ОрZын бууны нохой бж, тэр дууг ковердэж дуулах нь тэр дууд ашигтай!

Басгаадай
Басгаадай

Хишигд�##�айе би Гишгэ б�##�ай гэжэ оршуулахав. Ш�##�чигад хийhэн тулхваагүй муу хамга. Дуу гэж мэдэхэшгүй. Авияас үгэй. Тийтрээ их мөнгөнэй шун�##�тай. Цолхоов харааhаа юүгөөш худ�##�дахаар хүн гээш. Ийм ёдорнуудые зонууд бүү үзэгты. Үбгэд хүгшэдым гуниг зовлонгоор тохуу хэхыг хэн зүбшөөрөхөвш. Элиг зүрхний жүhэндэнэ.

Уншигч
Уншигч

Хилс хэргээр цаазлуулсан олон боловсролтой монгол з�##�уус байдаг миний эмээ ч боловсрол өндөртэй хүн байсан нөхрөө японы тагнуул гээд буудуулсаныг насан эцэстлээ мэдээгүй эсэргүүний эхнэр нэрээр юу ч үгүй үлдсэн ч бидэнд төр засгаа Орос орныг муу хэлж байсан удаагүй

Зочин
Зочин

Дуучин з�##�уу хүн дууг сонгохдоо суд�##�гаа хийж,агуулга утгад тохируулах,үг хэллэгийг хэлэх чадвартай эсэхээ ядаж бодох ёстой.Хэтэрхий мэдлэг,муутай'чадваргүй гэдгээ олон нийтэд сурт�##�члах шаардлагагүй

Зочин
Зочин

Ийм их түүхтэй дууг шинэжилээр а�##�ьгүй донж маягаар дуулж л байдаг ёстой нэг тэнэг гэхэд багадав.

Зрчин
Зрчин

Зөв зөв уучл�##�т гуйх хэрэгтэй ер н энэ хүүхэн дуучин мөн үү бараг дуулж чадахгүй л шахуу харагддаг шдээ

Үнэн үг
Үнэн үг

Энэ Хишигд�##�ай гэгч эмэгтэй үнэнхүү бүтэлгүй янзтай, яасан хотжиж, ухаажиж болдоггүй юм бэ? Ямарч бсан эв эрүүл биш байхаа.

зочинцог
зочинцог

өөрсдөө дуу зохиож чадахгүй дууны утга санааг ойлгох ухаан байхгүй эргүү бие тоосон хүмүүс олширч байгаа нь харамс�##�тай

Зочин
Зочин

Буриад дууг заав�##� буриад хүн дуулах, өмчлөх �##�багүй. Нүцгэн ш�##�дан дуулсан нь юу юм гэхээс биш дууг амилуулж үлдээж л байв�##� болно гэж бодном. Тайзан дээр дуулахгүй хаана дуулах ёстой гэж? Гэрт ганцаараа гуньж дуулах юмуу. Тэгвэл энэ дуу мартагдана. Битгий үндэстэн ястнуудын дунд яс хаясан юм ярьж бай. Хишигд�##�ай буриадуудаас яагаад уучл�##� гуйх ёстой гэж? Буриад дуу дуулсан нь миний буруу гэх юмуу, үүх түүхийг нь мэдэхгүй дуулчихлаа уучлаарай гэх юмуу, тайзан дээр гуя хас ил гарсан хувцастай дуулчихлаа уучлаарай гэх юмуу, би биш Мөнхболд дуулах ёстой юм байна уучлаарай гэх юмуу?

Зочин
Зочин

Хишигб�##�ай шд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Учир жанцанг бичээд тэр дууг дахин хэмлэгдүүлэлт гаргахгүй гэдэг утгаар нь олны хүртээл болгох хэрэгтэй.түүнээс биш би дуулсан ондоо хүн дуулж болохгүй гэсэн юм байж болохгүй .Ялангуяа сурт�##�чилгаа хийснээр хэлмэгдүүлэлтийн өдрийн дуу болгож болно шүү дээ .

Зочин
Зочин

Яасан ч яадгын, Бат үүлийг хүн гэж үздэггүй биз дээ. Тэр чинь буриад

Зочин
Зочин
Reply to  Зочин

Батүүл ганцаараа буриад биш

Зочин
Зочин

Surtei yum be

Уншигч
Уншигч

Гунигийн дууг мөнхболд яагаад монгол туургатны 100 эрхэмээр дуулсан юм бол одооны з�##�уус юугаа мэдэхэв дээ зурагтаар дуулсан болохоор л та�##�агдаад л дуулсан биз доромжлох гэж дуулна гэж юу байх вэ

Зочин
Зочин

хишигд�##�ай та�##�ашддаггүй биеэ тоосон мэргэжлийн дуучин биш гэж боддог бас хүндлэх ёс мэдэхгүй

Ганбууш Трансжендер Солонго
Ганбууш Трансжендер Солонго

Битгий солиор өлөгчин минь ямар дуучин Ука шиг дуулж байгаа юу? Наад хүн чинь Universe Best Songs - ийн �##�тан мед�##�ийн эзэн. Чи бид хоёр шиг хошного шиг хоолойтой хүн биш.

Зочин
Зочин

Ер нь бол буриад дуу буриадуудыг нэг биш удаа ингэж өдөж дууг нь янз бүрийн болгож эрчүүдийг нь хормой хот сөхдөг бузар булай байдлаар харуулаад л байгөа шүүдээ бас л бодох л асууд�##� болж хувирчдээ...

Зочин
Зочин

100% манай т�##� байгаагүй шүү

Хаха
Хаха

Өөр сэдэвгүй м�##�ууд

Зочин
Зочин

ork huuhen y####ndaad yatsaglaad baisan .shii yanguunii hyatad avgai shig.

Зочин
Зочин

odoonii ene zaluuchuud hundetgel gej medehguj dalchiganasan darvalzsan yumnuud. ert uyd yaj helmegden tamlagdaj zovj ami nasaa aldaj uldesenuud ni yaj nasan turshdaa zovj amidarsan ni ene teneg munhag zaluust padgui gesen bdaltai handjee uneheer muuhai bn. duulval nom yosoor ni hundetgeltei duulahad yaadag yum. Tegeed ch Hishigdalai metiin dalchganasan darvaganasan mayaglasan huuhnuud duulah duu bishshu yagaad ch tohirohgui ter duugaa oilgohchgui

Sssss
Sssss

Ер нь хүн болгонд та�##�агдах �##�багүй. Хагац�##� гунигийн дуу билээ гээд орчин үеийн хэлбэрт оруулж дуулж бхгүй гэсэн үг бхгүй. Сургуулийн бага ангийн урл�##�ын үзлэгт бяцхан хүүхдүүдээр "Гарын таван хуруу,Аргагүй амрахыг дуулуулж оноо өгдөгөө л больчих. Б�##�ай гэдэг нь.

Зочин
Зочин

гинжин бол майдаа �####� чинь юу ч мэдэхгүй ш�##�дан баньд

Hishigdalii
Hishigdalii

Hishigdalai Ginjin ch geh shig Uheesei

Ard
Ard

Hodooni l huuhed shdee.Yum unshaa.

Ard
Ard

Ork

Зочин
Зочин

Зочин

Зочин
Зочин

Хишигд�##�ай уучл�##�т гуйгаасай. Огт та�##�агдсангүй.

зочи
зочи

Тэнэг авгай .тэр харь хүндээ л �##�загнаж дуулж явахгүй .Гунигийн дууг баясаж �##�зайж дуулж болохгүй тэнэг харийн дэвсгэр минь

Зочин
Зочин

Гинжингийн тайлбар зүйтэй санагдлаа.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Гинжингийн тайлбар зөв үүйтэй санагдлаа. Тийм дуу байдгийг одоо л мэдлээ.

Зочин
Зочин

Buriad nar dabrasd bai hun ch duulj bolohgui nobsh nuud buriad ruugaa z##l dandaa urbagchid baidag

Зочин
Зочин

Түүхийг эдүүгээчилж болохгүй гэдэг шүү. урлаг бол цаг үеэ даган хөгжинө. Уран бүтээлч нь яасан гэж, хэнээс юунаас уучл�##� хүсэх ёстой гэж. Тэр хэлмэгдүүлсэн До яам нь л гуйна биз. г�##�зуураад байгаарай. Тэр байтугай гунигийн дууг өөрсдөө гингэндэг байж. Хэнтий битгий давар

Зочин
Зочин

Гэхдээ энэ дууг ийм олон хүн дуулсан байхад би лав �##�ийг нь ч сонсоогүйн байна, магадгүй сонссон ч чихэнд на�##�даж сэтгэлд хүрээгүй бололтой. Харин гинжин хишигд�##�ай дуулж хэл ам гаргаснаар тэр дууг хайж олж сонсож учирыг нь мэдлээ.

Холбоотой мэдээ

Back to top button