Нийгэм мэдээСПОРТ

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 11-14-ний хооронд болно

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээний бүртгэл нэгдүгээр сарын 10-ны өдөр болох бол нээлтийн ажиллагаа энэ сарын 12-нд болох аж.

Энэ удаагийн тэмцээн олимпын жилд болж буй гэдгээрээ онцлог бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбооноос олимпын эрх авсан тамирчин тухайн олимпод шууд оролцохыг зарласан. Тиймээс эмэгтэйчүүдийн 50, 68 кг-ын жинд олимпын эрх авсан Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар улсын аваргыг өнжиж, дэлхийн чансааны тэмцээнд барилдана.

Ташрамд дурдахад чөлөөт бөхийн тамирчид дөрөвдүгээр сарын 19-21, тавдугаар сарын 9-12-нд олимпын эрх олгох тэмцээнд оролцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button