Нийгмийн

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг шүүнэ

Нэгдүгээр сарын 18-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

10.00 цагт: Нээлттэй нийгэм форумын байранд: Төрийн өмчит компаниудад хийсэн “Онцгой дэглэм ба төрийн өмчийн хяналт” судалгаа, шинжилгээний дүнг танилцуулна.

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Ахмадууд цагаан сараас өмнө ногдол ашиг авахыг шаардаж мэдээлнэ.

11.40 цагт: АН-ын мэдээллийн цагаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон ногоон автобусны хянан шалгах түр хороо байгуулсан талаар байр сууриа илэрхийлнэ. Утас: 9922-1368.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал болно.

-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговьд аймагт ажиллана. 

-“Мишээл Экспо”-д: “Цагаан идээ-2024” үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа нээгдэнэ.

-“Блью скай” зочид буудалд: Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас ХЭҮК, МҮЭ-үүдийн холбоотой хамтарсан сургалт, хэлэлцүүлэг уулзалтыг ҮЭ-ийн мэргэжилтнүүд болон сэтгүүлч нарт зориулан зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button