ТТБЗ-ийн гишүүнээр ажилласан хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна

Үндсэн хуулийн цэц өчигдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхээр Дунд суудлын хуралдаанаа хийв.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу нэр дэвшигчдэд тавих шаардлагад “Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг 2023 оны долоодугаар сарын 7-нд нэмсэн юм.
Үндсэн хуулийн цэц уг заалт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн тул дээрх заалтын үйлчлэлийг өчигдрөөс эхлэн түдгэлзүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.