Малчин суманд хамгийн зузаан буюу 37 см цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0-37 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37 см, Сагилд 32 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26-28 см, бусад хэсгээр 0-25 см цасан бүрхүүл тогтжээ.
Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр /2024.01.17/ 0.3-0.6 мм, өнгөрсөн шөнө 2 мм цас оржээ. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -11...-13 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21 градус, бусад хэсгээр -15...-16 градус хүйтэн хоносон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.