"Хөгжлийн банк"-ны давж заалдах шүүх хуралд Ё.Баатарбилэг биеэр оролцож байна

80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох (“Хөгжлийн банк”) эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас эхлэн үргэлжилж байна. Хурал Улаанбаатар чуулгын байранд гурав дахь өдрөө болж байгаа юм.
Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхээс тус шүүх хуралд оролцож буй прокурор, өмгөөлөгч нарын нэрийг танилцуулж, шүүх хуралдаан тасралтгүй үргэлжлэн явагдах тул тус хуралдаанд оролцож байгаа прокурор, өмгөөлөгч нарын оролцох шүүх хуралдааныг зарлах, товлохдоо давхардуулахгүй байхыг анхаарууллаа.
Давж заалдах шүүх хурал яг одоо өмгөөлөгчдийн гомдол саналаар үргэлжилж байна. Энэ шатны шүүх хуралд шүүгдэгч нар биечлэн оролцох шаардлагагүй байдаг бөгөөд өдгөө 104 өмгөөлөгч оролцож байна. Харин онцлоход, "Хөгжлийн банк"-ны нөлөө бүхий шүүгдэгч нараас 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ё.Баатарбилэг давж заалдах хуралд өөрийн биеэр оролцож байна.
Түүнийг “улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан буруутгасан бөгөөд “НВЦ" компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100 мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж үзсэн.
Үргэлжилж буй давж заалдах шатны шүүх хурлын тухайд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36, прокурорын нэг гомдлыг хэлэлцэж байгаа бөгөөд прокуророос УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичсэн юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100000 долларын хахуул өгч байгаад баригдсан Ан ы авгай адьяасүрэнг хориоч ээ
Ялыг нь шударгаар өгвөл таарна.
БАТТӨР ГЭДЭГ ХУЛГАЙЧААС БАЗАРХҮҮГИЙН ХҮҮ ДААЖАМБА ЗЭЭЛ ОЛГОНГУУТАА БАТТӨРТЭЙ ХАМТ НИСЭЖ СИНГАПУРТ ДАГАЖ ОЧООД 3 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН БАЙДАГ. ГЭТЭЛ 20 САЯАР ТОРГУУЛЖ ЯЛ ЗАВШИЖ БУЙ НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ ААН ШҮҮГЧИДЭЭ!!!!!!
Анхан шатны шүүх бол үнэхээр авилгын хэргүүдийг шүүж чадахгүй нь харагдсаар байна