Улс төрийн мэдээ
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын гэм буруугийн дүгнэлт өнөөдөр гарна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүж, өнөөдөр гэм буруугийн дүгнэлтийг танилцуулна.
Шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр гэм буруугийн дүгнэлтийг гаргаж, нээлттэй дэлгэцээр үзүүлэхээр төлөвлөжээ.
Хэргийг сануулахад, АТГ-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж, хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.