Зудад нэрвэгдсэн айлуудыг малжуулахыг Х.Булгантуяад үүрэг болголоо
Зудын эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.
Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо.
Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 06-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид малын зүй бус хорогдлын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул малчдын санхүүгийн дарамтыг бууруулах боломжийг судлах үүднээс холбогдох танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
инээдттэй ичгэвтэр, шударга бус, популизм ханхалсан, төсөв татварын мөнгийг ямар ч хамаагүй гарз хоирлоор байсан ч баруун согойгүй цацаж сонгууль дээрэмдэх төрийн эрхийг ууль бусаар булаах аргын нэг юмдаа чааваас. Сайд нь үүнийг хүлээн авч л байдаг тэнэг, утсан хүүхэлдэй.
Toriin vilchilgeenii alban haagch narf 5 jiliin mngin fefegleg olgoh juram garsan bisan omno ajilasan jilin orh um bol uu
Одоо энэ авгай бас голоос нь юм унагана.
ene xytadiin erliiz baychuudiig songoj boloxgui
Энэ авгай чадлаа юу тэтгэврийн нэмэгдлийг бантан болгосон авгайг зогсоо