Нийгэм мэдээ

70 иргэн "Сум хөгжүүлэх сан"-гаас авсан 790 саяын зээлээ төлөөгүй байна

      Ховд аймгийн прокурорын газраас 17 сумын “Сум хөгжүүлэх сан”-тай хамтран ажиллаж, зээлийн хугацаа хэтрүүлсэн, эргэн төлөлт хийгээгүй иргэн, ААН-тэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор хэрхэн оролцдог талаар сан хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт хийх, харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлыг зохион байгуулжээ.

     Энэ хүрээнд тус аймгийн прокурорын газраас  Цэцэг, Үенч, Жаргалант, Зэрэг, Ховд сумдын сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй 70 иргэний 790 сая төгрөгийн зээлийг нөхөн төлүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл бичиж, 529 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

     Аймгийн прокурорын газраас бусад сумдын сум хөгжүүлэх санд учирсан хохирлыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай нэгдсэн аяныг эхлүүлжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button