Нийгэм мэдээ

Автобусны осолд өртсөн уурхайн ажилчдаас 9 нь ГССҮТ-д эмчлүүлж байна

Уурхайн ажилчдын автобусны осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ээс тодруулан асуулаа. Ингэхэд "Өчигдөр уг осолд өртсөн 37 иргэн ГССҮТ-д хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар нийт 9 хүн таван тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн байснаас нэг нь өнөө өглөө энгийн тасаг руу шилжлээ. Одоо эрчимт эмчилгээнд байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр зэрэгтэй. Бусад нь гэмтлийн оношоороо харьяалагдах тасгуудад эмчилгээ үйлчилгээгээ аваад хэвийн байна" гэлээ.

Харин 28 иргэн ГССҮТ-д ирж үзүүлээд зөвлөгөө аваад хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй учир буцаасан аж. Мөн тээвэрлэх боломжгүй гавал тархи болон аарцаг нурууны хүнд бэртэлтэй хоёр иргэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа. Тархи гавлын хүнд гэмтэлтэй иргэнд ГССҮТ-өөс явуулын баг мэс засал хийсэн.

Ослыг сануулахад, өчигдөр буюу гуравдугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машинтай мөргөлдсөн. Осол Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн "Ногоон дов” гэдэг газар гарсан бөгөөд хоёр тээврийн хэрэгсэлд нийт 41 иргэн явсан. Үүнээс автобусны үндсэн болон туслах жолооч маш хүнд гэмтсэний улмаас амиа алдсан билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button