Нийгэм мэдээ

Японы гал командын багт Монгол эмэгтэй элсэж орлоо

Японы Шизүока мужийн Изүнокүни хотын эмэгтэй гал командын багт монгол бүсгүй элсэн орлоо.

Тус хотын олон улсын харилцааны ажилтан Чинбатын Анун юм. Тэрбээр орон нутагт зохион байгуулагдаж байгаа гамшгийн эсрэг сургалтад оролцож, “Байгалийн гамшиг тохиолдох үед Япон оронд тус дэм болохыг хүсэж байна. Энд сурсан зүйлээ Монгол эх орондоо ашиглах зорилготой” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Ч.Анун өнгөрсөн жилийн долоодугаар сард Изүнокүни хотын гадаад харилцааны ажилтан болсон. Тус хот 2015 онд Монгол улстай ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэрээр энэ ой хүртэл Олон улсын харилцааны зохицуулагчаар Изүнокүни хотод ажиллах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

ub.life -аас хуулахаа болиорой.

Ооо
Ооо

Их юм сураад эх орондоо ирээд хэрэгжүүлээрэй .Амжилт хүсье

ub.life -аас хуулахаа болиорой.
ub.life -аас хуулахаа болиорой.

Уншигч

Холбоотой мэдээ

Back to top button