12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар хорих ялыг хаалттай ангид тусгаарлаж эдлүүлнэ

12 настай охиныг такси үйлчилгээ үзүүлэх нэрээр авч явж хүчирхийлэн улмаар амийг нь хөнөөсөн Г.Гантулгыг шүүх хурлын шийдвэрийг тоймолсон албан мэдээллийг хүргэж байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 4, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Гантулгад холбогдох эрүүгийн ………… дугаартай хэргийг хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Үхэрчин овогт Ганбаатарын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх насаар нь татвар төлөгч нарын мөнгөөр тэжээх юм байна ийм байхад монголд гэмт хэрэг гарах л болно доо хойшдоон хулгайч хийсэн хүнийг хуруу гарыг тайрдаг хүүхэд хүүхэн хүчин хийсэн бол агталдаг хүний амь бүрэлгэсэн бол шууд цаазалдаг бол монгол монгол улс шиг мандан бадрах болно
Гянданд нэг их удаан амьдарч чадахгүй байх удахгүй байхгүй болно
8настай охиныг хүчирхийлээд мөчилж хороосон Хөвсгөлийн Мөнх оргил одоо хүртэл амьд улсаар тэжээлгээд хэвтжийн.
ГЯНДАН ДАВАХ БОЛОВ УУ? ТЭР НАСААРАА ХОРИХ ЯЛ АВСАН ХИЧНЭЭН ХУЛГАЙЧ БАЙДЫН ТЭР ХӨВСГӨЛИЙН ХҮЧИРХИЙЛЭГЧ АЛААЧ ХОЁРЫГ НЭГ КАМЕРТ ОРУУЛЧИХААЧ ХОЁР БИЕНЭЭ ХҮЧИНДЭЭД ХОРООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАХ БАЙХ ЗӨНГӨӨР НЬ ОРХИЧИХ ЭНЭ АЛААЧ ХҮЧИНДЭГЧИЙН ХОЁР ТӨМСӨГ НЬ ЧИВЭЭР НЬ ГООЖООД ГАРЧИХНАА ТЭГЭЭД ЧИВ НЬ ТАСРАХААР НЬ ӨӨРТ НЬ ЦУЙВАН ХИЙГЭЭД ИДҮҮЛЧИХ ГЯНДАНГИЙХАН