НИЙГЭМ

Хайлаастын осол: Гурван удаагийн хагалгаанд орсон эмэгтэй ухаан оржээ

Одоогоос зургаа хоногийн өмнө Хайлаастайд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, тухайн өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол болж, 16 настай охин нас барсан.

Нас барсан тухайн охиныг төрсөн эгч болоод түүний хүүтэй хамт явж байгаад осолд өртсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач охины эгч "О"-ийн биеийн байдал өчигдрийн байдлаар хүнд байсан бөгөөд гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаа юм. Түүний уушги, элэг, бөөр мөн арын хавирганууд нь бяцарч, нурууны сэртэн нь хугарсан тухай ар гэр нь мэдээлэл өгөөд буй. Тэгвэл өнөөдөр 14 цагийн байдлаар "тухайн эмэгтэй ухаан орж, хүү болон дүү охиноо асуусан" гэж түүний найз бидэнд мэдээллээ. Тэрбээр одоо сайн ярьж чадахгүй байгаа бөгөөд биеийн байдлаас нь шалтгаалж дараагийн хагалгаа хийх өдрийг товлох юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинт
Зочинт

Эмэгтэй жолооч эрэгтэйгээсээ дор их тэнэг

Нямдoрж
Нямдoрж

Буруутай этгээдүүдээс бүх хохиролыг нь гаргуулж өгөх хэрэгтэй.

отгонбаатар
отгонбаатар

jolooch ni sogtuu baisan gedeg unen eseh zaluuchuud het hurdtai iabdag anhaarah tsag boljee

Зочин
Зочин

Эрүүл энх болоорой, ерөөе, залбиръя, бүсгүй минь.

Холбоотой мэдээ

Back to top button