Нийгэм мэдээ

Маргаашаас эхлээд дэлхий хэсэг хугацаанд хоёр сартай болно

Маргаашаас эхлээд манай дэлхий хэсэгхэн хугацаанд хоёр сартай болох юм.

Тодруулбал, саяхан нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр дэлхийн татах хүчинд орсон автобусны хэмжээтэй астероид хоёр сар орчим хугацаанд манай гарагийг тойрон эргэх “бяцхан сар” болох юм байна.

Уг сансрын биет энэ сарын 29-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 25 хүртэл дэлхийн тойрог замд байсны эцэст өөрийн үндсэн байрлал болох нарыг тойрон хүрээлдэг Аржуна нэртэй астероидын бүсэд байх юм.

Энэхүү судалгааг нарийвчлан гаргасан Universidad Complutense de Madrid их сургуулийн профессор Карлос де ла Фуентэ Маркосын тайлбарласнаар уг бүсийн зарим астероид манай дэлхийд харьцангуй ойртдог (4.5 сая км) бөгөөд энэ үед хэрвээ хурд нь бага байвал (3,450 км/цаг орчим) дэлхийн татах хүчний нөлөөнд ордог гэжээ.

Хэрвээ “Ийм нөхцөл бүрдвэл тухайн биет түр хугацаанд дэлхийн дагуул болох боломжтой” гэж профессор тайлбарлажээ.

10 метрийн урттай астероидыг 3,474 км диаметр бүхий сартай харьцуулахад хэцүү юм. Тиймээс энэхүү мини сар нь сонирхогчийн түвшний дуран, телескоп зэрэг багаж төхөөрөмжөөр харагдахгүй юм.

Мөн энэ астероидыг 2055 онд дахин дэлхийн тойрог замд орж ирэх өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байна. Өмнө нь манай дэлхий “мини сар”-тай болсон тохиолдлууд 1981, 2022 онуудад бүртгэгдэж байжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хоёр сар ч яахав зэрэгцээд гарна л биз, хоёр нар гараад ирвэл ёстой будаа!

Зочин
Зочин

Wow

Алтай
Алтай

Харах л үлдэж

Зочин
Зочин
Reply to  Алтай

Mini durangaar ch haragdaagui gej bhad yaaj harah uuuuuu kkkkk

Зочин
Зочин
Reply to  Алтай

Харагдахгүй ээ кк

emka
emka
Reply to  Зочин

ygad hargdhgu gj

Зочин
Зочин
Reply to  emka

Автобусны хэмжээтэй л ижил гэнээ

Hen ngn
Hen ngn

Vnen vv

Зочин
Зочин

Хоёр нар гаоаасай. Хоёр нар гарвал манайх шиг хүйтэн орон гоё дулаанхан болж бусад орныханы өөх тос нь хайлаад нилээд турцгаах байхдаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

усанд живж бүгд үхцгээх биз

Эмүжи
Эмүжи

Гоё юм бэ сонирхолтой

Цэлмэг
Цэлмэг

гоё зураг авнаа

Зочин
Зочин
Reply to  Цэлмэг

T1 al

Зочин
Зочин

Sain togtooj unsh haragdahgui

Зочин
Зочин
Reply to  Зочин

Микроскопоор л харагдахгүй

Орос хүн биш
Орос хүн биш
Reply to  Зочин

Unen

Зочин
Зочин

Medeegeer sain unsh harah bolomj gui um bna shuudee kkk

Зочин
Зочин

Shjgn2

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

1

Зочин
Зочин

Сонирхолтой судалгаа юм байна.

Зочин
Зочин

Дэлхий удахгүй сүйрнэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэднээ

Холбоотой мэдээ

Back to top button