Ц.Хулан хорих ангиас Ерөнхийлөгчид хандав: Би Х Богд биш гандан хийдийн захиргаатай зөрчилдсөн

Яруу найрагч Цоодолын Хулан 2023 оны хоёрдугаар сарын 19-нд анх хоригдсон. Тэрбээр анхан шатны шүүхээс 9 жил 6 сарын хорих ял авсан. Үүнээс хойш нэг жил долоон сарын хугацаа өнгөрөөд байна. Түүний хувьд хамгийн сүүлд оны өмнө хорих ангиас захидал бичиж байв. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Захидлыг хэсэгчлэн хүргэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд яруу найрагч, сэтгүүлч Ц.Хулангаас илгээх ил захидал-
2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд бүрэлдсэн шинэ парламент хүний эрхийг дээдэлсэн хууль эрхзүйн шинэчлэлийн бодлого явуулж эхэлснийг талархан хүлээж авч үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу уг захидлыг Ерөнхийлөгч танд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр уламжлан хүргүүлж байна.
Намайг холбогдуулсан хэрэг нь ЭХТА-ийн 19.4.1 зүйл анги ба гадаадын тагнуултай хамтран ажилласан хэмээн буруутгаж, зүйл ангийн ялын доод хэмжээ, 8 жил нээлттэй хорих ял оногдуулсан. Хэргийг таслан шийтгэхэд Тагнуулын ерөнхий газар, прокурор, шүүх байгууллагын ажиллагаанд дараах ноцтой алдаа завхралууд гарсныг мэдэгдэж, намынхаа харьяаллаас түдгэлзсэн Төрийн тэргүүний хувьд улс төрөөс ангид байж ирсэн надад тохиосон шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг хүсье.
- Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хуланг 2018 оны гуравдугаар сард хятад судлаач, тухайн үеийн ГХЯ-ны өндөр албан тушаалтан "Б" хэний захиалга ямар зорилгоор Хятадын НШУ-ны хүрээлэнгийн ажилтнуудтай уулзуулсан нь тодорхойгүй. Үүнийг прокурор, шүүх шалгаж тогтоогоогүй.
- Дээрх "Б" гэгч этгээд нь Хятадын НШУ-ны хүрээлэнгийн дээрх хүмүүстэй 1990-ээд оноос хойш дотно хамтын ажиллагаа явуулж ирснийг бусад 6 гэрч мэдүүлэг өгсөөр байтал Б-г эцэслэн шалгах сонирхол прокурорт ч, шүүхэд ч, ТЕГ-т ч байсангүй. Ц.Хуланг яллах дүгнэлт үйлдэхэд ТЕГ-ын зүгээс дээр хятадын ажилтнуудыг тагнуул мөн гэсэн 1ш тамга тэмдэггүй хуудас баримтаар магадалж өгсөн байдаг. Тэгвэл монголын тагнуул тэднийг тагнуул мөн гэж анхнаасаа мэдсээр байж, Б-гээр зуучлуулан Хуланг яагаад зориудаар тагнуултай танилцуулж, бүтэн таван жил хамтран ажиллуулах зорилготой байв зэргийг шүүх сонирхсонгүй.
- Үүгээр зогсохгүй "Б" нь 2018 онд МАН-ын улс төрч Д.Цогтбаатар, Ц.Нямдорж нарын оролцоотойгоор АНУ-аас Шашин Эрх чөлөөний хууль оруулж ирсэн. Уг хууль УИХ-аар батлагдахыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан эсэргүүцэж, ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурал зарлуулан, шинжэээчээр хэлэлцүүлсэн. Уг хууль нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой харшлах тул УИХ-аар хэлэлцүүлж шаардлагагүй гэсэн дүгнэлтийг 15 эрдэмтэн судлаач санал нэгтэй гаргасан.
- Тус хуулийг АНУ-аас 250 сая ам.долларын буцалтгүй тусламж дагалдсан баримтыг Ц.Хулан эрэн сурвалжилж Төрд шүглэсэн зэтгэр, Аравдугаар Богдын наймаа нэвтрүүлгүүд бэлтгэж, үзэгчдэд хүргэсэн. Эдгээр нэвтрүүлэг Ц.Хуланг 2020 онд УИХ-д бие даан нэр дэвшиж өрсөлдөхөд зориулагдсан сонгуулийн нэвтрүүлэг ба ямар ч захиалгагүй, мөнгө төлбөргүй хийгдэж үзэгчдэд хүрсэн байдгийг баримтууд гэрчилдэг атал уг хоёр нэвтрүүлгийг тагнуулын даалгавраар хийгдсэн болгож ялласан.
- Хятадын ЭСЯ-ны ажилтны зүгээс Ц.Хуланг Элчин сайдтай ирж уулзах уулзалтад урьж, төсөл өгч хамтран ажиллах тухай санал тавьдаг ба энэ үйлдэл нь дипломат байгууллагын , хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул Ц.Хулан МУ-ын төрийн шагналт, гавьяат археологч Д.Цэвээндорж агсны хамт Монголын нутаг дэвсгэр дэх нангиад үсгийн дурсгал сэдэвт 68 сая төгрөгт багтах төсөл, төсөв бичиж өгсөн баримт хүсэлт бий. Гэтэл ТЕГ гүйцэтгэх ажлын хрээнд авагдсан баримтыг УИХ-д хууль ноцтой зөрчин дэлгэн үзүүлж, өөрсдийн мөрдөж буй хэргийн маш нууц зэрэглэлийг үл тоомсорлож, Ц.Хулан Хятадын ЭСЯ-наас мөнөг урамшуулал авч байгаа мэтээр харагдуулж төрийн өндөрлөгүүд, УИХ-ыг төөрөгдүүлсэн.
- Ц.Хулангаас гэмт хэрэг үйлдэж олсон 158 сая төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Гэтэл энэ мөнгө Ерөнхийлөгчийн ивээл дор болж өнгөрсөн "Дөрвөлжин үсэг 750" олон улсын хурал, хөшөө, нам сонгуулийн сонин зэрэгт зарцуулагдсан бодит баримт нотолгоо, санхүүгийн баримтуудтай.
- ТЕГ-ын баримталж буй гүйцэтгэх ажлын тухай хууль нь прокурорын зүгээс шүүхийн өмнө хэргийг нотлох үүрэг хүлээдэггүйгээрээ Үндсэн хууль зөрчдөг, хэлмэгдүүллийн харгис гаж хууль болсныг ҮХЦ, Ерөнхийлөгч, УИХ анхааралдаа авна уу. Миний өмгөөлөгч Ч.Өнөржаргал уг хуулийн талаар бичиж, таны хуулийн зөвлөх А.Бямбажаргалд бичгээр хандаж байсан. Хүний эрхийн зөрчилтэй 400 хуулийн нэг болох нь гарцаагүй тул уг хуулийг хэлэлцэх асуудлыг санаачлан УИХ-д оруулна уу.
- Намайг Хятадын НШУ-ын хүрээлэнгийнхэнтэй танилцуулсан Б-гийн ёс суртахуун, эрдэм мэдлэг хүч чанарын талаар түүнтэй 20 гаруй жил хамт ажилласан багш, судлаач нэгэн "Туулсан замын түүхэн сургамж" /2019 УБ/ номд юу гэж бичсэн байдгийг анхаарна уу.
- Хэргийн хамжигч Б.Отгонбаатар ТЕГ-ын нэр сүр, эрүүдэн шүүлт дор худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгч Ц.Хуланг хэрэгт холбогдуулан гэрчилсэн тухайгаа өөрийн гараар бичиж үлдээснийг ТЕГ хурааж авсан нь эдүгээ хадгалагдаж байх ёстой. Энэ бүх нөхцөл байдлаас болж Ц.Хулангийн хэргийг хөнгөн гоомой шийдвэрлэсэн шүүх, прокурорын алдааг засч залруулахад үйл ажиллагаагаа хандуулахыг хүсч Ерөнхийлөгч танаа хандаж байна.
Ц.Хулан миний зүгээс Хятадын Элчин сайдтай уртаашаа нэг л удаа уулзахдаа түүнээс нүүрсний орлого, Хятадын зээл тусламжийг олон нийт мэдэх, хянах боломжийн талаар ба зарим улстөрчийн авч зарцуулсан мөнгөн хөрөнгийн талаар асууж сонирхсон байдаг.
Энэ бүгдийн эцэст намайг хаа хамаагүй Х богдын асуудалд орооцолдуулан Х Богдыг ширээнд залах үйл явцыг эсэргүүцсэн, удаашруулсан, саармагжуулсан гэх эрүүгийн хуульд огт байхгүй ойлголтоор яллаж, таслан шийтгэсэн юм. Үнэхээр ч Х Богдыг нэр сэвтсэн улстөрч нар, хагартлаа баяжсан олигархиудын хүрээнээс тодруулах биш, эгэл ард түмэн, эрдэм оюутнуудын дундаас төрүүлэх нь зүйтэй гэж би үзэж, сэтгүүлчийн хувьд бичиж, 2014 оноос хойш уг үзэл бодлоо илэрхийлж, соёлын өвдөө хайхрамжгүй хандан алга болсон, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлдэг асан Гандан хийдийн захиргаатай зөрчилдөж байсан юм.
Гандан хийдийн зүгээс Х Богдын асуудлыг өмчирхөж буйг таслан зогсоох үүднээс Х Богдыг мөнгө, улс төрөөс хол ангид байлгахыг гуйж Далай ламд захидал бичиж өргөсөн. Эдгээр үг үйлдлийг Хятадын тагнуулын үйл ажиллагаа гэж мушгин гуйвуулж, дархалж, буруу ойлгож хэнд хэрэгт унагасанд гомдолтой байна.
Би төрийн нууц задруулаагүй. Миний дансанд нэг ч юань, төгрөг, доллар ороогүй. Гэм буруугүй гэдгээ мэдсээр байж, амьдрал хувь заяаны өчүүхэн сорилгод би нугарахгүй. Хэргийг минь улс төржихгүй, бодит үнэнээр нь шүүлгэхийг л Төрийн тэргүүн танаас хүсч, энэхүү захидлаар хандав.
Хоригдогч Ц.Хулангийн өмнөх захидлын агуулгын талаарх редакцын бичвэрийг танд сонирхуулж байна. Уг захидалдаа тэр далд агуулгаар ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг онцолсон байдаг билээ. Харин энэ удаа, "хятад судлаач, ГХЯ-д ажиллаж байсан Б" гэх нэрийг хэдэнтээ давтсан нь анхаарал татаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулан ийм их �##�даатай бичмээргүй юм. Танайх хэвлэхдээ хянадаггүй юм уу?
Шашин төр хоёр тусгаар байх ёстой гэж Үндсэн хуулинд заасан. Шашны асуудлаар төрийн тэргүүн, төрийн байгууллагууд элдэв хэрэг шийдвэр гаргах ёсгүй. Шашны байгууллагууд л өөрсдөө хуулиараа хариуцах ёстой. Хулан хятадуудаас авилгaл авсан, тагнуул хийсэн нь нотлогдсон бол ялаа эдлэх ёстой. Гэхдээ манай хууль шүүх найдваргүй ш дээ. Иргэн Чимгээ нарыг яаж хэлмэгдүүлж, 3 шатны шүүхээр яллaллаа. Гэтэл гэмгүй хүмүүс байсан. Тэгэхээр Хулан гэмгүй, хэлмэгдсэн хүн бол тэдний замаар явж, ард түмэнд бүхнээ ил гаргаж, хэргээ нууцлaлаас гаргаж олон улсын шүүхэд хандах хэрэгтэй.
ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАНЫ АРГАНД УНАЧИХСАН НЬ ТОГТООГДСОН ! ГАНЦ ХУЛАН Ч БИШ ЛАМ САНЖДОРЖ , МӨНХБАЯР ГЭЭД ЦУВАРНА !
За Хулан ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа тагнуулын хэрэг үйлдсэн гэж ойлгож болно. Гэтэл төрийн �##�быг нэг ч өдөр хашиж үзээгүй лам Санждорж яаж тагнуул хийх вэ?
Ха ха. Тэнэгтээд бай!
бараг хятадын т�##�аас манай дарга нарын нүүрсний хулгайн орлогын тайлан асуусны төлөө олон юм донгослоо гээд явуулцан юм бишүү гэж уншигдаж байна даа.
Ч Хүрэлбаатараа ш�##�гаач ТЕГазар аа
Хутагт гэгээнтнийг тодруулах нь эндээс болно ,тэрнийг бол болохгүй гэдэг ажил огт биш гэдгийг жаахан юм уншдаг хүн бол мэдмээрсэн. Ямар молор-эрдэнэ мэтийн хугас боловсорч төөрсөн мангуу биш дээ.
Одооны з�##�уучууд бичих гэж �##�наа.нэг их хурдан шивдэг баатар болох гээд цул �##�даа хийнэ.
Чой хамба Хулан хоёр амаргийн холбоотой гэж үнэнүү?
Харин ч тэр хамт юм хийсэн ламтайгаа л холбоотой байх. Хамбыг элдвээр хэлээд л байсан.
Энэ мэт хүмүүсийн хэрэг бол ердөө хэлмэгдүүлэгч �##�ан хядагч МАН ын 100 жилийн түүх . Түүхээ уншицгаа 90н хэдэн оноос хойш Дашб�##�бар Мөнхбаяр сүүлийн үед Хулан гээд явж өгнө. Одоо бүүр олноор нь �##�хаар Дарханы гэх маш аюултай зам тавьж дээ энэ өвөл тэр з�##�гаас тойрогын гулгаанаас болж хэдэн хүн мааниа уншуулах юм бүү мэд саяхан хуурай цагт яваад ирхэд тойрог дээр нь шарв�##�тын эсрэг төхөөрөмж нь хар яр хийж ажиллаж байна гулгаатай үед бол яах бол /19 оны вонго3/ үгүй бол энэ машин их муу машин юм боловуу . Өөд газар хурд сааруулагч тавьдаг гэж хэн Оюунэрдэнэ д хэлж ойлгуулав. Энийг бичсэний учир ил хэлмэгдүүлж болохгүй бол Дарханд томилгоогоор явуулж осолдуулах биз гэж хардах эрхтэйн учир. Ер нь бол ийм аймаар зам тавьсаныг харсаар байж ашигл�##�тад хүлээж авсан МУын засгийн газарыг шүүхэд өгөхөд буруу зүйл байхгүй л боловуу
Х богдын т�##�аар ярьсан нь, бүр Д�##�ай ламд захид�##� бичсэн нь Хулангийн буруу-ш�##�тгаан нь ?????? ГЭГЭЭНТЭН ХУТАГТУУД хувь заяаны тохиолтой......Хятадуудтай танилцсан л юм байна, Х Богдын т�##�аар мэдэмхийрсэн л юм байна.....
10-р богдыг Монголчууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Америкийн иргэншилтэй , эцэг эх нь газар шороо ухаж байг�##�ь орчин сүйтгэдэг бузрууд Богд болдог гэнэ. Үнэхээр нүгэл гэж байдаг бол Гарамжав эмээ дааж давшгүй нүгэлтэн чар�##�баа бололтой.
Гарам жав авгай Хулангийн сул�##�.
Хүүхдийн нэрийг хэрүүлэндээ бүү хутга, шашин шүтлэгийг маань бүү булингартуул, зүгээр л өршөөлөө гуйх хэрэгтэй биш үү. Ярдаг яршигтай, хэрүүлч хэвэарээ л байна
шун�##�аасаа болж хийсэн хэрэг шүү дээ хүмүүсийн тархи толгойг эргүүлэхээ боль
жинхэнэ бодит үнэнг захид�##�аас нь гадарлав. нягтлав . тагнуул байтугай л их мөнгөнд улайран шунан зүтгэж байж дээ. ...д�##�д ор тэндээ хатаасай билээ. бузар гэж ..
10-р богд гэх луйварчдын удмаас гар�##�тай этгээдийг хэн хаана хэний зөвшөөрлөөр,хуулийн ямар за�##�таар богдоор өргөмжилсөн бэ?
Үг үсгийн �##�даагаа хянаач. Хулан �##�даатай бичихгүй. Отгонбаатар гэж нөгөө �##�и�##�агч юм болов уу.
Хулан ашиглуулжээ, энэ хүн муухай хүн байна. Амьтан хүн турхирсан өөдгүй новш, өөрөө гарч ирээд хуцаж байгаач. Монголд ийм гэр бүлүүд олон байна. Монголын хамаг баялгийг идэж уусан, өөрийнхөөс нь илүү эрх ашиг гэж байдаггүй хүмүүс.
Хуулийн цоорхойг ашиглан хуурамч гэрч бий болгоод хэрэг бүрдүүлсэн тохиолдол олон л байдаг юм байна лээ. Прокурор бүхнийг хянаж ш�##�гах эрхгүй л юм билээ.Нэг л биш дээ хуулийн за�##�тууд. Бүгдийг ш�##�гах нотлох эрхгүй прокурор иргэнд ял төлөвлөж шүүхэд шилжүүлдгийг ойлгохгүй л байна. Батласан хуулийнх нь дагуу л явахаас өөр я�##�тай ч юм.
Ялтан Х та Одоо битгий булзааруулаад бай танийг Хятад улсын захиас да�##�гавараар Монголын Бурхан Шашныг баригч тухайн үеийн Хамба ХХIX Хамба Номун Хан одоогын Хансүр Номч мэргэн Гавж ламын �##�дар хүндийг гутаах сурт�##� мэдээг цацах цаашлаад Х Богд-ыг Монголоос тодруулуулахгүй байх үүрэг да�##�гавартайгаар МУЕ дэргэд Шашны бодлого эрхэлсэн �##�банд томилогдон дотоод тагнуулын ажилгаа явуулж ирснийг Холбогдох Мөрдөн ш�##�гах �##�баны тусгай ажилтнууд олж илрүүлчээд байхад мэлзэхнүү.Таний булхай илэрмэгц Сажа бандида Шастири Ламыг хөлдөө чирж шоронд оруулсан нь ч илэрхий болсон.Мөн Таний хүрээний хамсаатанууд болох хэрэгт холбогдогч гардан гүйцэтгэгч С Б тэргүүтэй тагнуулууд бүгд илчлэгдэж одоо аавын ха�##�га татаад орчихсон байгаа.Х Богд байтугай Гандантэгчинлин хийдээр хамаа намаа замбараагүй оролдож оролцож хутг�##�дах хэрэг чинь угтаа Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн Бүх Хятадын Шарын Шашны Эзэн Банчин Богдоос өөрт чинь өгсөн нууц тагнан турших да�##�гавар байсан нь нотлогдоод байна.Бид өөрийг тань ямар их хүндлэн авч үздэг байсан одоо бол үгүй.