Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардын дуу, бүжгийн чуулгынхантай явж байгаа юм уу
Зөвлөхүүд нь гэж боломжийн хүмүүс байдаг биз. Мань хүн бол холион бантан хийнэ ш дээ. Тэгээд саатуулагдачихгүй шүү хүрээд ирээсэй билээ дээ!
Солиорох юмаа олж дээ. Маш сайн ажиллаж байгаа, хамгийн зөв бодлого хэрэгжүүлж байгаа ЕРӨНХИЙЛӨГЧ. Өмнөх ерөнхийлөгч нараас Элбэгдоржийг эс тооцвол хэн нь ч ингэж НҮБ-тай ойр ажиллаж, үгээ хүргэж байгаагүй юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авч байгаа хүн. Монгол хүн бүр ойлгож, харж байгаа. Холимог цустнууд, гадаадын гар хөл бологсод л байж ядаж байгаа юм.
Ard ni Yun baahan tsenher,ygaan,ungu haragdaad bn a ?
Хүрэлсүхийн үед монгол ямар муухай уруудан доройтвоо. Хичнээн их итгэлээ...муу нусан чавх. Хурдан �######�аасай.Боловсролгүй хулгайч нар л улсыг удирдаж доройтууллаа
Энд тэнд очоод л баахан дувчигнэж уриа лоозон тавина Тууний оронд негее ТЕРБУМ модоо тариач эрхэм ээ Тэр чинь л том буян болно доо