Нийгмийн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан улсад айлчилна

2024 оны 9-р сарын 18-ны өдөр Туркменистан улсын гадаад хэргийн сайд Рашид Мередов Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүүг Казахстан улсын Астана хотноо хүлээн авч уулзжээ.

Энэ үеэрээ Туркменистан, Монголын өнөөгийн байдал болон хэтийн төлөвийн талаар ярилцсан байна. Уулзалтаар хоёр орны харилцааг цаашид бүх салбарт хөгжүүлэх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлжээ.

Хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркменистан улсад энэ намар  хийх айлчлалын бэлтгэл ажилд талууд онцгой анхаарал хандуулна гэв. Туркменистан улсын хувьд өөрийн газар нутаг дээрх хийн хоолойгоор дамжуулан Оросоос Хятад руу хий нийлүүлэх Путины саналаас татгалзаж байсан нь олон улсын анхаарлыг татаж байсан билээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button