СПОРТ
Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ


“Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Уг хүндэтгэлийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэжээ.
Харин барилдааны их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлджээ. МҮБХ-ноос зохион байгуулдаг уламжлалт барилдааны нэг болох арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдсан юм.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.