СПОРТ
Тавдугаар сарын башёг монгол бөхчүүд тэргүүлж эхлүүлнэ

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё энэ сарын 12-26-ны өдрүүдэд Токио хотод болно. Нацү башёгийн дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг, аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлэн барилдана. Өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээнийг 14 даваа, нэг унаатай өндөрлүүлсэн Ичиножёо А.Ичинноров сэкивакэ болжээ. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн баруун жигүүрийн гуравт эрэмбэлэгдсэн бол Дайшёохо Ч.Шижирбаяр, Чиёошёома Г.Мөнхсайхан нар маэгаширагийн зүүн жигүүрийн 16, 17-д эрэмбэлэгдсэн байна.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.