СПОРТ
АНУ-д болж буй хэт холын марафонд Монгол эмэгтэй эхний тавд гүйж байна

Хэт холын зайн гүйлтийн зургаа болон 10 өдрийн марафон АНУ-ын Нью-Йорк хотноо болж байна. Дэлхийн 27 орны тамирчин оролцож буй уг тэмцээнд Монгол улсаас таван тамирчин оролцож буй бөгөөд түүний нэг, тамирчин Ж.Батчимэг зургаан өдрийн марафонд оролцож буй юм. Тэрээр тав дахь өдрөө тасралтгүй гүйж, эхний тавд жагсаж байна. Одоогоор түүнд 24 цагийн хугацаа үлдсэн бөгөөд хөлийн ул нь хавдсан ч гүйлтээ үргэлжлүүлсээр байгаа тухай түүний ойрын эх сурвалж хэлж байна.
Хэт холын зайн гүйлтийн уралдаан энэ оны нэгдүгээр сард мөн АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болж манай улсаас тамирчин Б.Буджаргал оролцон түрүүлж байсан билээ.
Б.ГЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.