СПОРТ

Гурван аймаг хөлбөмбөгийн талбайтай болно

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны дэмжлэгтэй Булган, Завхан, Увс аймгуудад 2019 онд стандартын жижиг талбайг байгуулахаар төлөвлөөд байна.

Гурван талбайн хувьд бүгд аймаг тус бүрийн ЕБС-ийн дэргэд баригдаж талбайн ашиглалт, арчилгааг сургууль хариуцах бол орон нутгийн гишүүн холбоодын хувьд тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байх юм.

АХБХ-ны мэргэжилтэн Пүн Ёок дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 1-нд Булган, Завхан, Увс аймгуудад ажиллаж, жижиг талбай баригдах газруудтай биечлэн танилцаж байна. Мэргэжилтэн Пүн Ёок МХБХ-ноос санал болгосон тус газруудыг судалж үнэлгээ өгч байгаа бөгөөд уг газрууд жижиг талбай барих нөхцөлийг хангаж, бүх талын шаардлагад нийцсэн гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

Улмаар дараагийн шатны үйл ажиллагаа болох талбайн архитекторын зураг төслийг гаргасны дараа АХБХ, МХБХ хамтран дотоодын болон гадаадын компаниудын дунд нээлттэй тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

Дашрамд дуулгахад, Булган, Завхан, Увс аймгийн удирдах албаны хүмүүс АХБХ, МХБХ-ны төлөөллийг найрсгаар хүлээн авч жижиг талбайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа амласан хэмээн МХБХ-ноос мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Cialis Hypertension Arterielle [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Erfahrungsberichte Nebenwirkungen cialis 5 mg Keflex For Animals

LesOrdiff
LesOrdiff

Propecia Schwanger Werden http://buycialisuss.com - Buy Cialis Motilium Otc п»їcialis Venta Kamagra

Холбоотой мэдээ

Back to top button