СПОРТ

Э.Цэндбаатар Ази тивийн аварга боллоо

ОХУМ Э.Цэндбаатар дахин ААШТ-д түрүүлж, хошой алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр энэ жил боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий 60 кг-ын жингийн финалд манай тамирчин Казахстаны З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдлөө. Закир Сафиуллин 2015 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай, 32 настай тамирчин. Дөрвөн жилийн өмнө 2015 онд тивийн аваргын финалд манай Д.Отгондалайд ялагдаж байсан юм.

Тоглолтын эхний үе аваа өгөөтэй, харилцан цохилцон өнгөрсөн ч Э.Цэндбаатарын зүүн гарын цохилт арай илүү оновчтой байлаа. Хоёрдугаар үед ч тамирчид хэн хэнээсээ илүүрхэх юмгүй тэнцүү тоглож дуусгасан. Харин сүүлийн үед Э.Цэндбаатар илүү ажиллаж, давамгайлснаар шүүгчид санал нэгтэй манай боксчинд ялалт өгсөн юм.

Б.ГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button