Нийгэм мэдээ
“Скай ресорт”-оос Их тэнгэр хүрэх замыг өнөөдрөөс зургаа хоног хаана

“Скай ресорт”-оос “Их тэнгэр" хүртэлх замыг хэсэгчлэн хааж, засварлана.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богд уулын арын авто зам, “Скай ресорт”-оос “Их тэнгэр” хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 10 дугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн газраас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.