СПОРТ
А.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд , “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр Си-Анийн дэвжээнд шөвгийн наймд Вьетнамын Дао Ти Хуонийг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манжу Кумариг 15:6-гаар тус тус ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Японы Юзүка Инагакитай хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.
А.Батцэцэг өнгөрсөн жил Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж үзүүрлэв.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.