СПОРТ

Жүдочид хүрэл медаль хүртэснээр Азийн АШТ-ийг өндөрлүүллээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо энэ өдрүүдэд жүдо бөхийн 2019 оны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 24 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Ази болон Номхон далайн гэсэн 2 тивийн 39 улсын эрэгтэй 184, эмэгтэй 102, нийт 286 жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Азийн жүдо бөхийн холбооны 35 улсын 265 жүдоч, Номхон далайн бүсийн холбооны 4 улсын 21 жүдоч оролцсон энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр багийн аварга шалгаруулах барилдаан болсноор өндөрлөлөө.

Манай улсын баг Япон улсын шигшээ багт ялагдаж, БНХАУ-ын багийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Улмаар Узбекистан улсын баг тамирчидтай өрсөлдснөөр хүрэл медаль хүртжээ. 2019 оны Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Япон улсын баг тамирчид тэргүүлсэн бол 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн Монгол улсын баг тамирчид дэд байрт эрэмбэлэгджээ.


Азийн аваргын тэмцээнд зодоглосон тамирчид БНХАУ-д болох хоёр улсын хамтарсан бэлтгэлд оролцсоныхоо дараагаар ирэх 5-р сард Баку хотноо болох Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Их Дуулгад оролцох ажээ.

Б.ГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button