СПОРТ

О.Дөлгөөний биеийн байдал сайн байна

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдлын талаар өнөөдөр /2019.06.30/ “Mongolia for Dulguun” цахим хуудсанд албан ёсны мэдэгдэл байршуулжээ.

Тус мэдэгдэлд “Өглөөний мэнд та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Дөлгөөн маань нүдээ нээж гараа хөдөлгө, хөлөө хөдөлгөөрэй гэж хэлэхэд гар хөлөө хөдөлгөж байна. Мөн химийн хоёр дах эмчилгээгээ хийлгэсэн. Гар хөлөө хөдөлгөхийн тулд маш их хүч гарч байгаа учир аав ээжийг нь өдөрт хоёр удаа л оруулж байна. О.Дөлгөөний бие сайжирсан. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа” хэмээжээ.

Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн О.Дөлгөөнд зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар болсон. Дараа сарын 3,4-ны өдрүүдэд Спортын төв ордонд шилдэг багуудын тоглолт болох бөгөөд тасалбараас олсон орлогыг О.Дөлгөөний эмчилгээнд зориулах аж.

А.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button