СПОРТ

Охидын шигшээ Тажикстаны шигшээг хожлоо

Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамото-гийн удирдлага дор анхныхаа тэмцээнд оролцож байгаа Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ баг Тажикстаны шигшээг 3:0-ээр илүүрхэн хожлоо.

Манай шигшээ багийн ахлагч Т.Ундрал тоглолт эхлээд ердѳѳ 13 минут ѳнгѳрѳѳд байхад Т.Лора-гийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг гоол болгож, багтаа тэргүүллийг авч ирсэн юм.

Удаах гоолыг Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ тѳдийгүй 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Э.Энхмаргад оруулж тооны харьцааг 2:0 болгон холдууллаа.

Тажикстаны эсрэг хийсэн тоглолтод хамгаалалт, довтолгоонд жигд оролцож байсан Дэлгэрзаяа торгуулийн цохилтоос эцсийн цэгийг тавьснаар манай охидын шигшээ тоглолтын эцсийн үр дүнг итгэл тѳгс ѳѳрсдийн болгов.

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ 2018 оны 11-р сард Тажикстанд 4:1-ээр хожигдож байсан бол ѳнѳѳдѳр 19 насны шигшээ баг тэднээс хариугаа авч чадлаа. Япон мэргэжилтэн Рио болон Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд нарын хамтын удирдлага, охидын хичээл зүтгэлээр эхний хожлоо авсан манай шигшээ "Бангамата Алтан Цом"ын тэмцээний дараагийн тоглолтоо 04-р сарын 25-нд Лаостой хийх бѳгѳѳд тэр тоглолтын үр дүнгээс үл хамааран хэсгээс гарах болзлоо хангасан гэдгийг дуулгахад таатай байна.

"Бангамата Алтан Цом"-ын тэмцээний Тажикистаны шигшээг 3:0-ийн харьцаатай буулган авсан тоглолтын шилдгээр Э.Энхмаргад нэрлэгдсэн байна.

Эх сурвалж: Mongolian National Football Teams

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button