СПОРТ

Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар болж байгаа бөгөөд урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд боллоо.

Хоёр дахь өдөр манай улсаас таван бөх барилдсанаас 74 кг-ын жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр, 86 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Б.Отгонбаяр Бахрейний Адам Батыровтой, Г.Ганхуяг Узбекистаны Абдурасул Вахобовтой тус тус медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанаа хийнэ.

Харин 61 кг-д ОУХМ Ц.Цогбадрах БНСУ-ын Ким Жин Чоелд 1:2-оор, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан БНХАУ-ын бөх Сун Шиаод 4:7-гоор, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл Казахстаны Олег Болтинд 0:2-оор ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 18:00 цагт болно. Бөх сонирхогчид медалийн төлөөх барилдааныг https://unitedworldwrestling.org/event/asian-championships-7 линкээр шууд үзэх боломжтой.

Б.ГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button