Нийгэм мэдээ

Боловсролын яам: 162-р сургууль ОХУ-ын сургууль болгох шийдвэр гараагүй

Япон улсын санхүүжилтээр баригдсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг ОХУ-ын сургууль болгон өөрчлөх Засгийн газрын шийдвэр гарсан. Ингэснээр тус сургуулийн сурагчдад улаан бүч зүүх шаардлага тавьсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байгаа юм.

Энэ талаар Боловсролын яамнаас тодруулахад, “Уг асуудал нь хоёр орны Засгийн газар хооронд яригдаж байгаа асуудал. Цаашид Монгол-Оросын хамтарсан сургууль болгохоор төлөвлөсөн. Одоогоор ажил хэрэг болоогүй хэлэлцээрийн түвшинд яригдаж байна” гэлээ.

Тэрбээр, сурагчдад улаан бүч зүүлгэнэ гэх мэдээлэл нь ташаа, тийм асуудал яригдаагүй гэсэн юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орж байжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл

Арай арай,та нар 3дагч орны хөрөнгөөр сургууль бариулчихаад тэгээд оросод бэлэглэнэ гэнэ ээ.оркууд бүгдээрээ орос руугаа зайлаарай.Монгол улсын эзэд Монгол хүн болохоос оркууд лав биш!

Болортуяа
Болортуяа

Болношдээ.Либериалуудын хорт суртал л хуцаж бгаашдээ

Баатар
Баатар

Оросууд зориуд Японы тусламжаар барьсан сургуулийг сонгож байгаа вм. Тийм л дур нь хүрээд байгаа вм бол Монголын төсвөөрөө барьсан нэг суогуулийг л Орос Монголын хамтарсан сургууль болголдоо. МАН ч Оросоос үнхэлцгээ хагартал айх вм даа.

Зочин
Зочин

Заавал орос хэл үздэг орос сургууль болгож яах гээд бгаа юм. Орос үзмээр байвал сонгоод үзнэ л биз. Манай хүүхдүүдэд англи хэл илүү хэрэгтэй.

Зочин
Зочин

Японы мөнгөөр барьсан сургуулийг Оросууд дээрэмдэж болохгүй, Тийм их хэрэгтэй байгаа юм бол ганц сургууль бариад өгчих, Тэгээд өөрсдийн нэрэмжит болго

Болортуяа
Болортуяа
Reply to  Зочин

Хохь нь.Орос өчнөөн юм барьж өгсөн. Хувалз АНуусчууд

Холбоотой мэдээ

Back to top button