Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Хэвлэлийг чичлэх бус Д.Амарбаясгалангийн амыг асуух цаг

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг санаачилж, малчид руу 500 тэрбум төгрөг оруулсан Д.Амарбаясгалан одоо УИХ-ын даргын албыг хашиж байна. Нэг бодлын "Шинэ хоршоо" өдгөө УИХ-ын биш Засгийн газрын ажил ч Д.Амарбаясгалангаас салгаж ойлгох бололцоо үгүй юм.

Сүүлд 2024 оны санхүүжилтийг дахин 500 тэрбумаар нэмж, энэ нь орон нутгийн сонгуулиар МАН-д туслах нь тусаллаа. Гэхдээ эдгээр бүхний бодит амьдрал дээр буух, эдийн засагт авчрах сөрөг нөлөө удахгүй мэдэгдэж эхэлнэ. Зарим нь саяхнаас ил мэдээлэгдэж ч эхэллээ.

ЖДҮГ-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор багадаа 1.2 тэрбум төгрөг төсөвлөж, редакцтай редакцгүй сайтууд руу шууд гэрээлэх хэлбэрээр 500 сая төгрөг нийлүүлсэн нь сүүлийн өдрүүдийн сэдэв.

Энэ 1.2 тэрбумаас гадна видео хийлгэх, сошиал хуудас хөгжүүлэх зэрэг утга бүхий, шууд гэрээлсэн ажлууд ч ЖДҮГ-ын Шилэн дансанд байна билээ.

Хомрогонд нь одоогийн байдлаар хэвлэлийнхэн л өртөж, дотроо хүртэл маргаан талцал үүсгэж, гол өнцөг рүү нь нийгэм анхаарлаа хандуулахгүй байна

Нэг үгээр, өдгөө УИХ-ын дарга ч хавар ЗГХЭГ-ыг удирдаж байсан Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо” хөдөлгөөн яг юу болов, хэм хэмжээг давсан үйлдлүүд нь ямар үр дагавар авчрав гэдгийг сөхөх, ярилцах цаг болсныг л харуулж байна.

Хөшигний ард яригдсанаар, “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр орж ирсэн 500 тэрбумыг Д.Амарбаясгалан ТББ-уудаар дамжуулан намдаа татсан ч гэгдэж буй. Нөгөө талд, намаар хайрцаглагдсан малчид жаал хоршоо болж аваад, болсон болоогүй төсөл бичиж үзүүлэн, хөнгөлөлттэй зээл авчихсан тохиолдол зөндөө.

Одоо малчид зээлээ төлж чадахгүй бол яах вэ. Зээл яг хэрэгцээтэй сегментэд очиж чадав уу. Мал аж ахуйн салбарыг бодитоор дэмжих үү. Үүнд яг хэн хяналт тавьж байна вэ зэрэг асуулт олон байна.

2024 оны төсвийн тодотголоор ХХААХҮ-ийн сайдын багц дээр 555.5 тэрбум төгрөг, үүнээс 126.7 тэрбум төгрөгийг хүүгийн дэмжлэгт олгохоор баталсан байгаа. Энэ 126.7 тэрбум төгрөгт "Шинэ хоршоо"-ноос гадна "Цагаан алт" зэрэг малчдад чиглэсэн бусад хөтөлбөрүүдийн хүүгийн татаас багтсан.

Одоогийн байдлаар Засгийн газар хүүгийн татаасанд төлбөр төлж эхлээгүй байгааг эх сурвалж баталгаажуулав.

Тэгэхээр, энэ онд төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө 500 тэрбумыг малчид руу гаргачхаад, араас ирэх санхүүгийн эрсдэлийг хараахан хүлээгээгүй байгаа гэсэн үг.

Харин зээлүүдийн судлагдсан болон олгогдсон огноо, улмаар төлөлтийн график хэрхэн гарснаас дараагийн асуудал яригдана. Түүнчлэн, арилжааны банкнуудаас энэ тухай мэдээллийг цуглуулах, нэгтгэх, боловсруулах шаардлагатай. Тоон дүнгүүдийг ийн боосны дараа, Засгийн газар сая хүүгийн татаасанд төлбөр төлж эхэлнэ.

"Шинэ хоршоо"-ны зээл өөрөө 6 хувийн хүүтэй. Арилжааны банкнууд 11 хувийн хүүгээр зээл олгож буй: Харин зөрүүг Засгийн газар төсөвт зохицуулалт хийх маягаар төлнө.

Тэгэхээр, их хэмжээний зээлийн хүүгийн татаас болох 5 хувийг Засгийн газар ерөөс УЛСЫН ТӨСВӨӨР төлөх гэж байна.

Болоогүй, зун 2024 оны хэмжээнд баталсан 500 тэрбум нь дуусангуут УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкан дээр ажиллаж, битүү утгаар санхүүжилт нэмэхийг “даалгасан” байдаг. Улмаар энэ оны санхүүжилтийн тааз дахин 500 тэрбумаар нэмэгдсэн, энэ ч орон нутгийн сонгуулийг угтав.

Хоёрдугаарт, Зээлийн батлан даалтын сан зээлийн 80-90 хувийг батлан даах юм.

Харин хожим чанаргүй зээлдэгч гарахдаа тулбал ЗБДС орж ирэх бөгөөд, энэ үед Зээлийн батлан даалтын санг Засгийн газар юугаар санхүүжүүлэх нь тодорхойгүй хэвээр.

Ингээд харахаар санхүүгийн хувьд Засгийн газар хүүгийн татаас, Зээлийн батлан даалтын санг санхүүжүүлэх хоёр чиглэлийн ажлаа давж дийлэх эсэх анхаарал татах болчихлоо.

Авчиг одоо энэ УИХ-ын биш Засгийн газрын мэдэх ажил гэж Д.Амарбаясгалан сэтгэж байгаа бол улс төрд карма бий гэдгийг сануулах нь зүйтэй. Нөгөө талаас, үүнийг ганц Д.Амарбаясгалан хөдөлгөхгүй. Засгийн газрын санаачилга бүхэн арилжааны банкнуудад бэлэн хоол болдог жамтай. Татаасаа ЗГ-аар төлүүлж, болохгүй бол ЗБДС-д найдсан арилжааны банкнуудын хувьд энэ зол.

Үүнийг хамтран хэрэгжүүлсэн банкны эзэд, Монголбанкны Ерөнхийлөгч, бодлогын түвшинд зангидсан ХААХҮЯ буюу Х.Болорчулуун, төсөвт ийм хэмжээний дарамт авчрахыг хүлээн зөвшөөрсөн Сангийн сайд Б.Жавхлан нараас ч ам асуух өдөр ирнэ.

ЖДҮГ-аас их хэмжээний шууд худалдан авалт хийж, контент хийлгэсэн ажлын буруутан нь эргээд хэвлэл, сэтгүүлчид болж байгаа нь улиг жишиг. Асуудлыг углуургаар харах биш, нэг сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг кэйс болгож, урдаа барьж мэдээлдэг хандлага Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайд байхад ч тод анзаарагддаг байв.

Нүүрсний сонсгол болж буй өдрүүдэд "Нүүрс тээврийн машинтай нэг сэтгүүлч" гэж өлгөөд мэдэгдэл хийх, нөгөө сэтгүүлч нь учир явдлаа тайлбарлахад хүрэх. Атал зах зээлийн нийгэм гэж бий. Энэ мэтээр дуулиан шуугиан үүсэх явц дунд ард нь гол асуудал замхарч байдаг.

ЖДҮГ ба хэвлэл гэдэг асуудал яригдахын цаана угтаа Д.Амарбаясгалангийн анхнаасаа зах замбараагүй эхлүүлсэн, "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг бүх талаас "мөлжих" шаардлага бий билээ.

М.ТЭНГИС


Өмнөх нийтлэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 31, 2024 13:26

Хоршооны зээл зорилтод сегминтэндээ хүрээгүй ээ. Зээл авсан м�##�чид зээлийг зориул�##�тын бусаар зарцуулсан. М�##� авна гээд машин авсан м�##�чид олон бна

Зочин
Зочин
10 сар 31, 2024 13:39

Энэ нүүрсний хулгай улаан нүдэн Амарбаясглндаа арга хэмжээ авч огцруулаачээ 126 м �##�аа

Зочин
Зочин
10 сар 31, 2024 14:37

Энэ хулгайчууд яаж хулгай хийхээ дэндүү мэднэ дээ. Ичихгүй их хурлын дарга гээд л

Зочин
Зочин
10 сар 31, 2024 16:49

Төрийн мөнгө уйлахгүй тулдаа л тэрний оронд цахилгаан станц барьсан бол. М�##�чид бидэнд зээл хэрэггүй харин м�##�ын арьс шир, түүхий эдийг үнэтэй болгоод өгөөчээ

Зоч
Зоч
10 сар 31, 2024 17:14

Наад зээл чинь төсвөөс л төлөгдөнө. Бодлогоор хийсэн.Баттулгын тэтгэврийн зээл тэгэлдэг хажууд нь юу ч биш. Амарбаясг�##�ан Баттулга ахаасаа сайн сурснаа 500% давуулан биелүүлж бгаа нь энэ...

Иргэн
Иргэн
10 сар 31, 2024 23:15

Хуурамч эм тариа оруулж ирдэг компаниудыг татан буулгаач ээ! 6 эмний 2 нь хуурамч байна шүү дээ. Мөн химийн бүтээгдэхүүн жишээ нь пробиотик, витамин гэх мэтийг оруулж ирдэг компаниудад хян�##�т тавиач ээ! Монголчууд хордож дуусах нь ээ.

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
11 сар 1, 2024 10:31

Шударгын дүр эсгэгчид монголын төрд олширчээ. Тэд хувийнхаа ажлыг амжуулдаг болохоос түмэн олны эрх ашгийг хамга�##�ах, ажилгүйдлийг арилгах, эх орноо хөгжүүлэх сонирхол огтхон байдаггүй нь харагддаг. Худлаа хэлдэг арга з�##�ьтангуудыг төрөөс �######�уулах хэрэгтэй. Тэдэнд жинхэнэ улс төрийн соёл, ёс зүй байхгүй, хий хоосон сүрийг үзүүлэгчид шүү дээ.

Иргэн
Иргэн
11 сар 1, 2024 19:38

МАНАН хэвээрээ улам идэх уух нь ихэссээр арга нь нарийссаар, Энэ хавар ч шуургатай байхаа. Зуд болвол хуц ухнандаа гэж эрх МАНАН гийн дарга нарт хэлмээр байна.

Зочин
Зочин
11 сар 3, 2024 07:25

Амарбаясг�##�анг огцруулаач ээ, энэ хүний тарьсан б�##�аг, эсвэл өөрөөр нь төлүүл

Зочин
Зочин
11 сар 3, 2024 14:13

Ямар их өлөн ямар их шун�##� вэ Амарбаясг�##�аан төр түмэн нүдтэй шүү

Зочин
Зочин
11 сар 5, 2024 06:41

Энэ Амарбаясг�##�ан намаа явуулахад хөөрхөн з�##�ь гаргаж мөнгө босгож маш их гавъяа байгуулсан хүн болохоор дархан цаазлагдсан биз. Горыг нь ард түмэн амсана.

Холбоотой мэдээ

Back to top button