СПОРТ

Монголын баг Азийн АШТ-ээс мөнгөн медал хүртжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо энэ сарын 16-21-ний өдөр зохион байгуулсан казахын ард түмний үндэсний спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тулам булаалдах /көкпар/ төрлөөр А.Ром дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид мөнгөн медаль хүртжээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикистан зэрэг дэлхийн 10 гаруй орны баг тамирчид хүч үзэн өрсөлдсөн бөгөөд манай тамирчид Тажикистаны багийг 2:0, ОХУ-ын багийг 5:3, БНХАУ-ын багийг 5:3-ын харьцаагаар хожжээ. Шигшээ тоглолтод Казахстаны багт 5:3-ын харьцаагаар хожигдсон байна. 

Түүнчлэн морин дээрх барилдаан /аударыспах/-ы төрлөөр 70 кг жинд манай улсын тамирчин М.Айтхабыл мөнгө, 80 кг жинд Е.Өмирбек хүрэл, 90 кг жинд С.Женисбек алтан медалийн эзэн болжээ. Мөнгө шүүрэх /тенгеилу/ тэмцээнээс С.Женисбек хүрэл, морин харвааны төрлөөр О.Түмэнбаяр хүрэл медалийн эзэн болсон байна.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button