СПОРТ

Жюү жицүгийн ДАШТ-д амжилттай оролцож байна

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод эхэллээ.

11 дэх удаагийн тэмцээнд  100 гаруй орны тамирчид шилдгүүдээ тодруулж байна.

Өсвөрийн тэмцээн эхэлж, охидын 22 кг-ын жинд З.Цэлмүүнээ хүрэл медаль хүртэж багийнхаа анхны медалын эзэн болов. Мөн хөвгүүдийн 30 кг-ын жинд Б.Есүхэй /”Гаруда” клуб/ мөнгөн медаль хүртээд байна. Өсвөрийн тэмцээний жин тус бүрт 10-20 тамирчин оролцож байгаа бөгөөд АНЭУ, Казахстан, Узбикстан, Иран, Польш, Монголын тамирчид медалын салхийг хагалав.

Энэ удаагийн өсвөрийн багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, насанд хүрэгчдийн багийн ахлагчаар С.Жавхлан нар томилогдсон байна. Мөн мастерс ангилалд оролцох тамирчин гээд нийтдээ 55 тамирчин Абу Даби хотод болж буй ДАШТ-д өрсөлдөж байна. Өнөөдрөөс эхлэн насанд хүрэгчдийн ангилал эхэлнэ. Абу Даби хотын "Мубадала Арена" спорт цогцолборт болж буй ДАШТ дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өндөрлөнө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button