СПОРТ

ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ: Хариугаа хүлээх л үлдсэн

Өчигдрөөс /2019.04.17/ эхлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Мэргэжлийн сумо бөхийн 41 дэх удаагийн аварга Хакухо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл цацагдсан.

Энэ тухай Японы www.sponichi.co.jp сайт “Хакухо “Хариугаа хүлээх л үлдсэн” Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлт гаргасан гэсэн мэдээллийн дагуу сурвалжлав” гарчигтай мэдээлэл бэлтгэж гаргасан байна.

Уг мэдээлэлд:

Дөрөвдүгээр сарын 17-ний өдөр Сумогийн их аварга Ёокозуна Хакухо(34)Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ улсынхаа Засгийн газарт гаргасан гэсэн мэдээллийн дагуу, Токио хотын Оота дүүрэгт хэвлэл мэдээллийнхэнд хариулт өгөв. Тэрбээр “Хариу хүлээх л үлдсэн” гэсэн ба мэдээллээ тодруулахыг хүсэхэд “Нарийвчлан ярихад эрт байна” гэснээс өөрийг хэлсэнгүй.

Мөн тэрээр “Ийм маягаар ийм хурдан мэдээ болчихож байгаад бага зэрэг гайхлаа”  гээд “Хоёр улсын (Япон, Монгол) асуудал байгаа болохоор өнөөдөр өөрийн амаар хэлж чадах зүйл бол энэ л байна” гэсэн юм” гэжээ.

Б.ГЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: SPONICHI.CO.JP

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button