СПОРТ

Боксын залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртлээ

МУГТ, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит 2019 оны “Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээн” энэ сарын 09-14-ний өдрүүдэд Спортын төв ордонд  зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 28 байгууллагын 170 орчим тамирчин оролцсон бөгөөд тус тэмцээний 57кг-ийн жинд ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин О.Есүгэн алтан медаль хүртсэн юм.

Ингэснээр ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсад зохиогдох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button