СПОРТ

“Монголиа Опен-2018” -ээс манай бөхчүүд 16 алтан медаль хүртлээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарьт багтдаг “Монголиа Опен” олон улсын “А” зэрэглэлийн ес дэх удаагийн тэмцээн уламжлал ёсоор “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уг чөлөөт бөхийн “Монголиа Опен-2018” ОУТ-д Монгол Улсын баг тамирчид 16 алт, 11 мөнгө, 27 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүллээ.

Тус тэмцээнд ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл  медальтай хоёрдугаар байр эзэлсэн бол Казахстан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэлтэй гуравт, харин Японы шигшээ баг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тэмцээнд  Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Украин, Сингапур, Йемень, Беларусь гэсэн есөн орны 300 гаруй тамирчин эрэгтэй болон эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button