СПОРТ

А.Ганбаатар Азийн хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч боллоо

Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 29 дүгээр их хурал өнгөрсөн бямба гарагт Малайз улсын Куала-Лумпур хотод болж МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

АХБХ, МХБХ-ны үйл ажиллагаа, зөв зүйтэй бодлогыг өндөр үнэлж А.Ганбаатарыг энэ хариуцлагатай албанд сонгож ийнхүү итгэл хүлээлгэсэн байна.

МХБХ сүүлийн жилүүдэд Азийн холбоодтой ажил үйлсээрээ өрсөлдөж, 2018 онд Япон, БНАСАУ-ын хөлбөмбөгийн холбоодтой зэрэгцэн шагналын тавцанд гарч, АХБХ-ны "Өсөх ирээдүйтэй холбоо"-гоор шалгарсан. Бүх насны эрэгтэй шигшээ багууд, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, футзал, лигийн систем, орон нутгийн хөлбөмбөг, тоглогч, дасгалжуулагч, шүүгчийн боловсрол, нийгмийн хариуцлага, тусгай олимп гээд хөлбөмбөгийн хүрээний бүх төлөөлөлд хүрч ажиллах зорилт дэвшүүлсэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны дэд ерөнхийлөгч болсон нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд том хувь оруулах нь гарцаагүй.

Б.ГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button