СПОРТ

Хакүход сахилгын шийтгэл онооно

Гуравдугаар сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлэн ярилцлага өгөхдөө Бөхийн өргөөнд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан их аварга Хакүход шийтгэл оноохыг Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс холбоонд үүрэг болгожээ.

Хакүхо энэ талаар  Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлд “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэх гэж бодсон” хэмээн хэлж уучлал гуйсан байна.

Одоохондоо Хакүход түүнд ямар шийтгэл оноох талаар шийдвэр гарсангүй. Гэхдээ Уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалахын тулд зүгээр орхиж болохгүй үйлдэл гэж холбооноос үзсэн тул Хакүход сахилгын арга хэмжээ авах нь тодорхой болжээ.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button