СПОРТ
85 настай Ц.Раднаа гуай ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ

Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын Хөнгөн Атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцож бахдам амжилт үзүүлжээ.

ОУХМ Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр нэг алт, 4 мөнгөн медаль хүртэж, дэлхийн тавцанд ес дэхь удаагаа төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн Өмнөговь аймгийн уугуул Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400 м, саадтай 60 м ,гурвын харайлтын төрөлд гурван алтан медаль, нэг мөнгөн медаль авч дэлхийн гурван удаагийн аварга боллоо. Уг тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүчээ сорьсон байна.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.