УЛС ТӨР

ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгон бууруулах саналыг чуулганаар хэлэлцүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, яаралтайгаар хэлэлцэх хуулийн төслийн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Эдийн засгийн байнгын хороо яаралтайгаар хэлэлцүүлэх хуулийн төслөө, иргэд олон нийт, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчидтэй  уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай. Иргэдийн саналаар орж ирж байгаа учраас олон нийтийн дунд хэлэлцүүлэлгүй орж ирж байгаа учраас ажлын хэсэг байгуулаад ажиллана” гэв.

Энэ сарын 10-нд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгож бууруулах өргөдлийг эдийн засагч Р.Шинэгэрэл санаачилсан бөгөөд хэдийнэ 100 мянган санал цугларсан учир ийн хэлэлцүүлэхээр боллоо.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button