Спорт

Хож, эсвэл гэртээ харь

Цувралын зургаа дахь тоглолтод "Бишрэлт Металл" баг ялалт байгуулснаар шийдвэрлэх долоо дахь тоглолтын тов гарлаа.

Өнөөдрийн тоглолтод "Эс Жи Эйпс" тоглолтыг гуравдугаар үеийн эхлэлд есөн оноогоор илүү эхлүүлсэн. Гэвч "Бишрэлт Металл" багийн А.Энхбаясгалан, Байрон Уэсли, Т.Ууганбаяр нарын алсын зайн шидэлтүүд дараалан амжилттай болж, онооны зөрүүг өөрчилж, тэргүүллийг багтаа авав. Тэд бүтэн тоглолтын турш нийтдээ 91 оноо авч, цувралыг тэнцүүлэв.

Энэ тоглолтоос Байрон Уэслиг онцлохгүй байхын аргагүй. Сүүлийн хоёр тоглолтод хувийн амжилтаа ахиулж, багаа ялалтад хөтөлж байгаа тэрбээр, 45 оноог багтаа авчиржээ.

Байрон Уэслигийн тоглолтын үзүүлэлтээс дурдвал:

  • Оноо-45
  • Самбар-11
  • Дамжуулалт-2
  • Довтолгоо-80%
  • Чөлөөт шидэлт-100%
  • Холын шидэлт-67% гүйцэтгэлтэйгээр талбай дээр 35 минут тоглож, багаа ялалтад хөтөлжээ.

Дөрөвдүгээр үед "Бишрэлт Металл"-ынхан тэргүүллээ алдахгүй байсаар 110:97 гэсэн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ингэснээр цувралын эхэнд нэлээн ачаалал авч, ялагдлаар эхлүүлсэн тэд эргэн ирэлт хийснээр сагсан бөмбөгийн түүхэнд нэг том түүхийг бүтээв.

Ийнхүү шийдвэрлэх долоо дахь тоглолт нөгөөдөр буюу баасан гарагын 19:10 цагт товлогдов. Тус тоглолтод ялалт байгуулсан баг лигийн аяллаа үргэлжлүүлэн "Хасын Хүлэгүүд"-тэй аваргын төлөө өрсөлдөх юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button