Нийгэм мэдээ

Уурхайн ажилчид хоолны хордлогод олноор орж буйн шалтгаан юу вэ

Гуравдугаар сараас хойш гурван ч удаа уурхайн ажилчид хордлогод оров.

Тохиолдол-1

Гуравдугаар сард Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод зургаан хүн орж, хоёр хүн нас барсан. Тэд Багануурын уурхайн ажилчид бөгөөд эхний байдлаар метилийн спиртэд хордсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Тохиолдол-2

Хэнтий аймгийн Норовлинсуманд 128 хүнийг хамарсан хоолны хордлого энэ дөрөвдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн. Голомтод тандалт судалгаа хийж, 59 хүнд шинж тэмдэг илэрснээс найман хүнийг хүндэвтэр гэж үзэн сумын эмнэлэгт эмчилж буй.

Тохиолдол-3

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс таван толгой" ХК-ийн 70 гаруй ажилчид хоолны хордлого авсан байх магадлалтай нөхцөл байдал тогтоогдож ажлаа хийх боломжгүй болсноор ХӨСҮТ-рүү зөөвөрлөгдөн, хэвтэн эмчлүүлж байна.

Эдгээр тохиолдлуудыг анзаарвал газар зүйн байршлын хувьд өөр өөр бүс нутаг байна. Өөрөөр хэлбэл уурхайн ажилчид хордсон нь асуудал боловч, шалтгаан нөхцөл төдийлөн тодорхой биш байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Уурхайн ажилчид 15 хоног ажиллаад 15 хоног амардаг онцлогтой. Ажлын 15 хоногийн хугацаанд уурхайдаа байрлаж ажилладаг тул хоол чухал асуудлуудын нэг. Гэсэн ч сүүлийн үед эдгээр тохиолдлууд томоохон уурхайд толгой дараалан илэрч, ажилчид хохирч байгаа нь мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарах ёстойг сануулж буй дохио юм.

Ажилчид нь хоолноосоо хордчихоод байхад үүргээ ухамсарлаж мэдэгдэл хийж байгаа компани ч харагдсангүй. Энэ нь нэг талаар арьсаа хамгаалж буй үйлдэл гэж хэлж болно. Тиймээс тухайн салбарын хоолны асуудалд мэргэжлийн байгууллаггууд хяналт тавьж, хариуцлага нэхэх нэн шаардлага үүсээд байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 27, 2025 11:52

Уул уурхай хортой, бүгдээрээ урантай гэж ойлгуулах гээд нөгөө тэмцэгчид хоолонд нь хор хийсэн байх магадл�##�тай. Ямар боловч тэд ан амьтан, м�##� сүргийг хордуулаад эхлэв бололтой.

Агни
Агни
4 сар 28, 2025 08:26
Reply to  Иргэн

Ураны эсрэг тэмцэж байгаа хүмүүсийг худлаа хардахаа боль!! Хордохоо хүрвэл чи муу өөрөө ч хордоно шдээ!! Эмээлтийн хортой мах уурхайчдад хүнсэнд очдог мэдэв үү эргүү минь

Анхаар
Анхаар
4 сар 27, 2025 16:29

Ш�##�г�##�т тогтомол хии ! !

Зочин
Зочин
4 сар 28, 2025 07:03

2 дах толгой нь ургаж байна уу

Холбоотой мэдээ

Back to top button