Онцгой байдлын нисдэг тэргийг сайд нар ашигласан асуудалд УОК мэдэн будиллаа

Өчигдөр Богдхан уул, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд тус тус ой хээрийн түймэр гарсан. Богдхан уулын түймрийг унтраахад өндөрлөг газар тул ихээхэн хүндрэл учирсан.
Тэгвэл, мөн өчигдөр Булган аймагт Хойд бүсийн зөвлөгөөн зохион байгуулагдсан. Тус зөвлөгөөнд Засгийн газрын гишүүд буюу сайд нар очиж, оролцсон. Ингэхдээ онцгой байдлын хоёр нисдэг тэргийг унаж, ашигласан талаар эх сурвалж мэдээлээд байгаа билээ.
ОБЕГ, УОК-оос дөнгөж сая түймрийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр сэтгүүлч дээрх асуудлыг хөндөж асуув.
Ингэхэд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нэг нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн түймрийн голомтод ажиллаж байна.
Өчигдөр Улаанбаатар хот салхи шуургатай байсан. Нислэгийн аюулгүй байдлын асуудал яригдана. Нислэгийн дүрэмтэй холбоотой асуудал юм. Нисдэг тэрэг маш олон чиглэлд тогтмол дэмжлэг үзүүлдгийг та бүхэн мэдэж байгаа" гэлээ.
Сэтгүүлч "Нисдэг тэргийг сайд нар унаж, Булган аймаг руу явсан эсэхийг л мэдмээр байна" хэмээн тодруулахад тэрбээр "Энэ талаар тодруулаад эргэн хэлье" хэмээв.
Манай редакцад онцгой байдлын нисдэг тэрэг Булган аймагт очсон баримт, гэрэл зураг ирснийг өмнө нь та бүхэнд мэдээлсэн билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нүдэнд хүйтэн залуу шүү.
Юм үзээгүй лаларууд вэ та нар ингээд байвал наад улс орон чинь яаж өөдлөх юм бэ
Энэ хэдэн сайд нар 1 газар очоод, буцаад 1газар ирэхээс хойш 1автобусаар явсан ч яадгийн. Нөгөө хэмнэлтийн бодлогод нь өөрсдийгөө тэнгэрийн улсууд гэж боддог сайд нарт хамаардаггүй юмуу
дарангуйлагчид
Хавар хамгийн нягт байх цаг агаартай улирал төрийн хүмүүс муу байна нүцгэн гар хөлөөрөөн унтаарааж байгааг өрөвдөж суунаа мэдэн будилж байгаа энэ хүн д ёс жудаг алгаа муу бн
Монголын өлөн дарга сайд гэх хулгайч луйварчид
нисдэг тэрэг байтугай л
Эд нар яаж чадахгүй. ЕС нь л