Нийгэм мэдээ
Дорноговьд нийтийн байранд гал гарч, 40 настай эрэгтэй угаартжээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багт дөрвөн айлын нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 03:09 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар анги, “МАК-Евро цемент" ХХК-ийн үйлдвэрийн дэргэдэх Гал унтраах хэсгийн алба хаагчдыг очиход 4 айлын нийтийн байрны дээврийн хэсэг, орох, гарах хонгил шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ угаартсан байсныг тус сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.